Ахин амьдрал зохионо гэдэг …

 

Сайн байцгаана уу. Би одоо 35 хүрч яваа залуу энэ хугацаанд их ч зүйл үзлээ. Анх 10 жил төгсөхдөө найз охинтой болж хүүтэй болж байлаа өөрөө хүүхэд байж хүүхэдтэй боллоо гээд тэр үед хэн хэнийх нь ар гэр дургүйцэж байлаа. Ар гэрийнхнээсээ хэдий айж байсан ч найз охиноо хөөрхөн хүүгээ бодоод гаргана гэж маргалдсаар байгаад хүүгээ гаргалаа гадаа салхилуулж байхдаа ахын дүү гэж дуудаж хөгөлж байсан үе их бий. Одоо хүү маань мундаг том залуу ааваасаа өндөр болж дээ.

 

Нэг өдөр хүү бид 2-г ээж нь ой хүрээгүй байхад нь өөр хүн дагаад яваад өглөө одоо бодоход тэр үед залууч байж болгоно бүтээнэ гээд бардам явж дээ. Хүүгээ 8 нас хүртэл нь ганц бие явж байгаад 10 жилийн сайн найз бүсгүйтэйгээ үерхэж эхэллээ. Хэн хэнээ мэддэг болохоор янз бүрийн асуудал гарахгүй гэж бодож явлаа. Бид 3 ам бүл нэмж хөөрхөн охинтой ч боллоо. За ингээд амьдрал сайхан байлаа. Би гэдэг хүн гэр бүлийн бизнес эрхэлдэг тухайн газраа нэр хүндтэй ер нь бол амжилттай явж байлаа. Хэн хэнийхээ ар гэрийг зовоохгүй бие даасан амьдралтай байлаа 7 хоногт 1 удаа хадмынд очиж эхнэрээ гэрт нь байлгадаг байлаа.

 

Гэтэл эхнэр маань гэнэт өмнөх амьдралын маань талаар сөхөж ярьдаг болсон эхэндээ ч би эвийн олоод аргадаад байдаг байсан сүүлдээ тэсэхээ байгаад чи ч гэсэн найз залуутай байсан анхнаасаа болно бүтнэ гэж нийлсэн би чамаас хүн нуугаагүй шүү гэж ширүүхэн хэлтэл аав ээж рүүгээ яриад охиныг минь аваад яваад өглөө. Өөрөө буруугаа ойлгоод ирэх байх гээд бүтэн 3 сар хүлээлээ ирдэггүй адаг сүүлд нь манай гэрийнхэн юу болсон талаар асууж эхэллээ. Би болсон зүйлийг хэлсэн маргааш нь хадмуудыг манайхан урьж ярилцлаа үнэндээ тэр үе бол миний хувьд хамгийн тэнэг байж боломгүй асуудал байсан.

 

Ингээд аав ээжийгээ суулгаад гэр бүлийн асуудлаа ярьж байдаг үнэхээр их ичсэн манай 2 эвлэрүүлэх гээд байдаг хадмууд дуугарч өгдөггүй нилээн удлаа. Адаг сүүлд нь хадмуудад би ч бас 2 эгчтэй ар гэрт нь хэрүүл маргаан гараад саллаа гээд эгч нар ирдэг манай аав ээж та нар өөрсдөө амьдралаа холбосон улс битгий наашаа ирээд бай ар гэрийн асуудлаа гэртэй ярь гээд хөөгөөд хувцас хунарын бариулаад явуулдаг. Гэтэл та 2 ашгүй миний охин ирвүү гээд хэдэн сар охиноо салгаад аваад явдаг ийм байж болохгүй шдээ хэрэв дахин ийм зүйл гарвал би дахиж гуйгаад ингээд сууж чадахгүй гээд ширүүхэн хэлтэл, за тэгвэл охиноо аваад явлаа гээд бослоо. Гэтэл манай хүн бас юм бодсон бололтой миний буруу уучлаарай би одоо гэртээ очлоо гээд гэртээ ирсэн.

 

Миний хувьд эхнэр охиноо санасан амьтан сайхан байлаа гэтэл яг 1 жилийн дараа бас л гэр лүүгээ яваад өгсөн бас 3 сар гаран боллоо өөрөө ирэх байх гэж их харсан ирээгүй тэгж байтал аавын маань бие муудаж хэвтэрт орчлоо. Тэр үед аавтайгаа сүүлийн удаа нэг ч болтугай охинтойгоо уулзуулах гээд ярьж гуйсан тэр би очихгүй гэсэн үнэхээр их гомдсон. Аав маань ч бурхан боллоо бас ирээгүй үнэндээ би гайхдаг яагаад ийм хатуу сэтгэлтэй байдаг байна гэж би ганц удаа бусад шиг архи ууж зовоож үзээгүй гадуур хонож үзээгүй гар хүрч үзээгүй. Манай хүн гэртээ тоотой хоол хийдэг охины асрагч хоол цай бүгдийг нь хийчихдэг. Яг юу нь болохгүй байсан талаар бүтэн 8 жил бодоод одоо ч олдоггүй юм.

 

Бүсгүйчүүд минь эр нөхөр чинь хайр халамж хариуцлага алдаж зовоогоогүй байхад өөр юунаас болж үр хүүхдээ өнчрүүлж салж сарьнидаг байнаа. Би одоо хэн нэгэнтэй гэр бүл болий гэж бодохоор нэг л болж өгдөггүй дахиад давтагдах вий гэж айдаг. Ганцаараа байя гэхээр дор хаяж надад дахиад 30 жилийн амьдрал байна яахаа мэдэхгүй юм…

access_time 2017-10-03 19:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt