Бүсгүй та хэтэвчээ сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай!


Сайхан бүсгүйн хэтэвчийг сонгох нь олон хүний хувьд амар хялбар ажил биш юм. Эмэгтэйчүүдийн нэмэлт хэрэгсэл болох хэтэвчийг сонгоход анхаарах ёстой хэд хэдэн зүйл байдаг. Тухайлбал, хэтэвчний хэлбэр, хэмжээ, өнгө, материал, үнэ зэрэг худалдан авахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн бусад олон дагалдах хэрэгслээс ч бүрдэж болно.
Дан ганц хэтэвчийг мөнгө хадгалах үүднээс эмэгтэйчүүд хэрэглэдэггүй, өөрийн имиж дүр төрхийг тодорхойлоход ашигладаг байна. Ихэнх эмэгтэйчүүд арьсан хэтэвчинд дуртай байдаг. Гэвч дийлэнх нь арьсан хэтэвч үнэтэй учир эмэгтэйчүүд худалдан авах нь маш ховор билээ.
Түрийвч нь маш удаан хугацааны эдэлгээтэй учир нэг удаа сайн чанарын үйлдвэрийн нэг хэтэвч худалдан авсан тохиолдолд харамсахгүй юм.

Түрийвч бол зөвхөн таны цүнхэнд байдаг учир онцгой анхаарал шаарддаггүй гэж та бодож болох ч энэ нь таныг тодорхойлох нэгэн хэрэгсэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хэтэвч сонгохдоо:
Эмэгтэйчүүдэд хэтэвч сонгохдоо эхлээд материалыг нь олж харах нь зөв. Дараань арьсаар хийсэн бүтээгдэхүүн байвал маш тохиромжой. Энэхүү 2 зүйлийг хэтэвч худалдан авахдаа анхаарвал цаг заваа хэмнээд, сонголтоо хийхэд улам л хялбар болох юм. Иймд могойн болон матрын арьсан хэтэвч нь налуу, зөөлөн материалтай учир эмэгтэйчүүдийг маш хүчтэй, загварлаг харагдуулдаг байна.
Хэтэвчний өнгөний хувьд:
Хэтэвч сонгоход өөр нэг чухал зүйл бол өнгө юм. Зарим эмэгтэйчүүдийн хувьд ганц өнгийн хэтэвч сонгохыг илүүд үздэг бол бусад нь олон өнгийн хослолтой, чимэглэл ихтэй хэтэвчинд дуртай байдаг. Фенг шүй сонирхдог эмэгтэйчүүд өнгийг тийм ч их чухалчилдаггүй аж. Түүнчлэн улаан өнгийн хэтэвч нь эзнээ асар их мөнгөтэй байлгадаг бол хар өнгийн хэтэвч нь мөнгөний урсгалыг зогсоодог байна.
Мөн хэтэвч сонгох гэж байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд, эхлээд чанар, дараа нь өнгө, хамгийн сүүлд бусад дагалдах хэрэгслийг сонговол удаан хугацааны туршид ашиглах боломжтой юм.

access_time 2018-05-15 17:29

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt