Тэр минь яагаад ч юм шийд гаргаад ирээгүй…

2 жилийн өмнө эхнэртэйгээ нийлсэн юм одоо бид хоёр салчихсаан. Яагаад гэхээр түүний ээж аав болон манай талаас эгч маань бидний амьдралд оролцосноос үүдэлтэй юм. Эхнэр бид 2 нэг ангийн хүүхдүүд юм байгаам. Жоохон байхын л ангийнхаа охидуудаас нэгэнтэй нь гэрлээд гоё гэр бүл болвол гоё доо гэж боддог байсан тэр хүсэл бодол минь биелсэн ч 2 жилийн л настай байж дээ.

Эхнэр маань сүү тавиад нэг гэрт орсноосоо эхлээд тоглоомоор сална би өөр хүнтэй боллоо, би өөр хүнд хайртай юм байнаа гэх мэт утгагүй юм ярьдаг байсан юм. Би эхэндээ тоохгүй байсан ч сүүлдээ дургүй хүрсээн тэгээд ээж аавдаа хэлсэн тэгсэн яваандаа зүгээр биз дээ миний хүү битгий тоо гэж хэлсэн.

Тэрний маань ээж аав гэж заваан эдийн шуналтай юм голдог бузар хүмүүс байсан. Бнга л танай байр хүйтэн, яаж ингэж байдын, та хоёр монгол гэр бариад амьдарцгаа сайхан дулаахан байдын ч гэх шиг тэнэгтэцгээгээд байхаар нь нэг одор би гэж хүн тэсгэл алдаад тэсэрсэн юм. Тэгээд эхнэрээ аваад гэртээ ирсэн чинь чи миний охиныг дээрэлхлээ гэрт нь дураар байлгасангүй, өмчирхлөө охиноо авна, танайд яаж очсон тэрийгээр нь буцааж авчирч өг гээд ай мэдэхгүй юм даа хүний амьдрал хүсэх тусам хясах юм даа. Хэлэх ч үг алга үнэндээ.

Тэгээд яахав орилж чаралсных н дагуу хүргээд өгл намайг чинь хоюулаа нийлж аваад загинаж өгсөн тэнэг мангар юм ойлгодгүй л гэнэ, бас өмсөөд сууж байсан малгай хүртэл авч шидээд тэнэгтэж өгсөн. Тэрний минь ээж аав нь манай ээж аавтай их муухай дорд харьцсан үнэхээр арчаагүй хүмүүс.

Тэгээд эхнэрийгээ гэрт нь үлдээгээд би харьсан тэр хоёр тэнэг нь явуулаагүй юм. Манай хүн ээж аавынхаа хэлснээр л байдаг өөрийнхөөрөө шийд гаргаад өөрийнхөө амьдралыг бодоогүй ээж аавтай уулзаад тэгээд би харинаа л гээд байдын. Энэ янзаараа явсаар 1 жил өнгөржээ.

Өчигдөр буюу 5 сарын 3-нд эхнэртэйгээ муудалцаад заяа муутай, өөрөө шийдвэр гаргаж чададгүй, хямдхан амьтан энэ тэр гээд баахан хэрэлдсэн түүнтэйгээ миний буруу би мэднэ. Тэрнийгээ өөрөө шийд гаргаад хүрээд ирээ гэж би ч хэлсэн ээж аав хоёр маань ч хэлсэн тэр минь яагаад ч юм шийд гаргаад ирээгүй…

access_time 2018-05-11 17:23

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt