“Том” хүүдээ сайн хойд ээж гэгдсэн дуучин Р.Дэлгэрмаагийн нууц агшин

 

СУИС-ийн оюутан ахуй цагаасаа эхлэн нийтийн дууны ертөнцөд хөл тавьсан дуучин Р.Дэлгэрмаа “Уран бүтээлийн хамтрагчаа өөрийн болгохгүй” гэсэн амлалтаа биелүүлээгүй нэгэн. Бөх залуутай үерхэн, нэг гэр орох дөхсөн ч хартай зангаас нь эмээгээд хоёр тийшээ болсон гэгддэг дуучин бүсгүй тухайн үедээ өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, гэр бүлийн тогтвортой амьдралтай байсан дуучин Б.Хишигбаярыг “Ах минь” хэмээн дагаж явсан нь үнэн.

 

Түүгээр ч зогсохгүй, нийтийн дууны тайзнаа хослон дуулж өдийг хүртэл хамтдаа уран бүтээлээ туурвиж буй тэдний хувьд өнгөрсөн хугацаанд олон саад бэрхшээлийг туулан байж тоонот гэрт толгой холбосон түүхтэй. Олонд танигдаад удалгүй хамтран дуулдаг “Сайн ах”-тайгаа нэр холбогдож эхэлсэн дуучин Р.Дэлгэрмаа энэ бүхнийг эрс үгүйсгэж явснаар барахгүй шинэхэн байранд хамтын амьдрал эхлүүлснээ ч чамгүй нууцалж байжээ. Гэвч авааль нөхрөө анхны эхнэрээс нь салгаж, хөөрхөн хүүг нь өнчрүүлсэн гэх таагүй асуудал нь илрэх үед “Би айлын гэр бүл үймүүлээгүй. Тэд нар аль хэдийнэ салчихсан байсан.

 

Тэгээд ч би Хишгээгийн хүүд төрсөн эхээс нь дутуугүй сайн ханддаг” хэмээн ярилцлага өгсөн удаатай. Ийнхүү хэл амтайхан эхлүүлсэн амьдралаасаа хойш арваад жилийн дараа анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн дуучин бүсгүй одоо л нэг санаа амар алхаж яваа гэдэг. Дуучин Б.Хишигбаярын анхны эхнэр хэдэн жилийн өмнөхөн хоёр дахь амьдралаа зохиож, шинэ хүнтэй болсон бөгөөд тэдний дундаас төрсөн Х.Болдоо хүү нь энэ жил дунд сургуулиа төгсөөд байгаа юм. Дуучин аав болон хойт ээжтэйгээ харилцаа сайтай гэх тэрбээр саяхан хоёр дахь гэртээ зочилж, дуучин Р.Дэлгэрмаагийн нууц агшинг дурандсан нь энэ.

access_time 2017-10-03 19:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt