Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!


Шинжлэх ухаан болон бодит байдлаар батлагдсан ухаантай болгодог 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь бусад хүнсний зүйлээс илүү хүнийг ухаалаг болгодог бөгөөд хүүхдэд бүр илүү үр нөлөөтэй байдаг. Тиймээс та доор өгүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүнийг өөрөө болон хүүхдэдээ түлхүү хэрэглүүлээрэй. Учир нь тэдний тархи энэ 10 бүтээгдэхүүнд баярлах болно. Эрүүл дээрээс нь тархи баярлуулагч энэ 10 бүтээгдэхүүнд омега-3 тосны хүчил ихээр агуулагдах учраас сайн хооллолт болохын зэрэгцээ тархины хөгжлийг сайжруулдаг. Мэдээж хэрэг, хүүхдүүд ямар ч сайн хүнсний бүтээгдэхүүн идэхээс илүү тэдний ээж нар аз жаргалтай байх нь тархиных нь хөгжилд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ дараах ухаантай болгодог 10 хүнсний бүтээгдэхүүнийг гэр бүлийн хэрэгцээндээ сонгож сайхан амтыг нь мэдрэхийн хажуугаар ухаалаг болцгоогоорой.
1. Хушга буюу грек самар

Хушга яг тархи шиг харагдаж байгаа биз. Биеийн эд эрхтэнтэй адилхан харагддаг хүнсний бүтээгдэхүүн тухайн эд эрхтэнд илүү тустай байдаг нь гайхалтай юм шүү. Тэгвэл тархинд маш сайн хушга хэмээх энэ хүнсний бүтээгдэхүүн нь омега-3-ийн хамгийн сайн эх булгийн нэг юм. Омега-3 нь тархийг сэргээдэг. Учир нь, омега-3 нь мэдрэлийн системийн хамгийн чухал элемент болох DHA (докозагексаеновийн хүчил)-ийг үйлдвэрлэдэг байна. Мөн хушганд Е витамин их хэмжээгээр байдаг ба энэ нь танин мэдэхүйн чадварыг дээшлүүлдэг.
2. Авокадо

Авокадо нь байгалийн хордлого тайлагч юм. Тийм болохоор үүнийг өөрөөр бас байгалийн анагаагч ч гэж хэлж болно. Авокадод сайн өөх тос ихээр агуулагддаг учраас хүүхдэд өгвөл хүүхдийн тархинд шаардлагатай өөх тосыг өгч бүрэн хүчин чадлаараа хөгжих боломжийг олгодог. Магадгүй эхлээд хүүхдүүд авокадоны амтанд дургүй байж болох ч битгий санаа зовоорой, идэх тусам амтыг нь мэдэрч, түүнд татагдах болно. Авокадог талхан дээр тавьж идэх, сэндвичинд хавчуулж идэх эсвэл хөнгөн зуушинд хийж идэх гэх мэт аргаар хүнсэнд хэрэглээрэй.
3. Алим

Хүүхдүүд энэ амттанд дуртай. Энэ бүтээгдэхүүний бүх зүйл ашигтай. Энэ жимсийг идэхэд ч хялбар. Ерөнхийдөө бүх жимс ашигтай. Гэхдээ алим бүр илүү. Яагаад гэвэл алиманд тархинд ашигтай кверцетин хэмээх антиоксидант байдаг. Кверцетин нь сэтгэцийн эмгэгүүдээс сэргийлж, хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийг дэмждэг. Иймд өдөр бүр өглөөний цайнд нь хүүхдүүдэд алим идүүлж байгаарай. Заавал бүтэн гэлтгүй хоёр эсвэл дөрөв хувааж өгсөн ч болно.
4. Овьёос

Овьёосыг хүүхдүүдэд нэг дор их хэмжээгээр идүүлэх муу ч өглөөд яарч сандарсан үед энэ шиг хурдан болдог тохиромжтой хоол байхгүй. Овьёос нь маш сайн сонголт бөгөөд амттай. Түүнчлэн хүүхдэд хэрэгтэй шим тэжээлт бодисыг хангалттай өгч чаддаг. Овьёос нь цусыг хортой хлостериноос цэвэрлэж, тархины артерийн судсуудыг онгойлгож өгдөг. Ингэснээр санах ой сайжирдаг байна. Хэрвээ таны хүүхэд овьёос идэхээс татгалзвал янз бүрийн тод өнгөтэй жимс жимсгэнээр чимэглэж, анхаарлыг нь татахаар болгож өгөөрэй.
5. Өндөг

Өндөг магадгүй хүүхдэд өгч болох хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн байх. Өндөг нь хамгийн шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд бүх биеийн эрүүл мэндэд тустай. Түүний дотроос тархинд нэн тустай. Өндөгний шар нь ацетилхолин хэмээх мэдрэл дамжуулагч бий болоход тусалдаг бодис агуулдаг. Ацетилхолин нь хүүхдүүдийн мэдрэлийн эс хоорондын холбоог бэхжүүлж, санах ойн үйл ажиллагааг сайжруулдаг юм. Тэгээд ч ихэнх хүүхэд өндгөнд дуртай байдаг. Харин өндгийг болгохдоо дургүй байдаг. Өндгийг болгох олон арга байдаг агаад энэ ч утгаараа өндөг бол төгс хүнсний бүтээгдэхүүн юм.
6.Йогурт

Йогуртаар хүүхдийг хооллох олон шалтгаан бий. Йогуртанд кальци, уураг хангалттай байдгаас гадна хүүхдийн мэдрэлийн эрүүл мэндэд тустай байдаг. Йогурт нь өөртөө сайн өөх тос агуулдаг ба энэ нь эрүүл тархины хөгжилд нэн шаардлагатай бодис юм. Түүнчлэн йогуртанд агуулагдах пробиотикууд нь сэтгэл санааг сайхан болгож, зан аашийг дээшлүүлдэг учир хүүхдийг хэрсүү болж өсөхөд тун их ашиг тусаа өгдөг. Йогурт нь амталсан тараг бөгөөд үүнийг хийхийн тулд таргаа холигчинд эргүүлсэн жимстэй хольж хутгахад хангалттай. Йогурт хангалттай өгч байвал хүүхэд тань таниас зайрмаг ч асуухгүй.
7. Ногоон навчит хүнсний ногоо

Бууцай, брокколи зэрэг ногоон навчит хүнсний ногоо нь дотроо маш хүчтэй антиоксидант агуулдаг ба эдгээр нь хортой чөлөөт радикалуудаас ид хөгжиж буй тархийг хамгаалдаг. Үүнээс гадна тэдгээр антиоксидант нь танин мэдэхүйн чадварыг дээшлүүлж, мэдрэлийн үйл ажиллагааны саад доголдлоос сэргийлдэг. Гэхдээ эдгээр өвс ногоогоор хүүхдийг хооллох амаргүй ч та багахан хүчин чармайлт гаргаснаар амжилтад хүрч чадаж, хүүхдүүдээ иддэг болгох боломжтой. Хүүхдүүд нүдээрээ иддэг учир гоё сайхан чимэглэж идүүлээрэй. Мөн бууцай идвэл хүчтэй болно гэх зэргээр урамшуулж болно. Ногоон навчит ногоонуудыг өндөгтэй хольж идвэл их тохиромжтой байдаг.
8. Загас

Загас бол тархинд тустай бодисны бүхэл бүтэн цогц хүнсний бүтээгдэхүүн юм. Яргай, хар амар зэрэг өөх тос сайтай загаснууд нь омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд энэ нь хүүхдийн тархинд нэн шаардлагатай байдаг. Загас нь санах ойг сайжруулж, сэтгэцийн эмгэгээс хамгаалахаас гадна Д витамин агуулдаг. Мэдээж Д витамин хүүхдэд маш тустай. Загасаар хүүхдэд тааруулж хоол хүнс янз бүрийн хөнгөн зууш хийж болох бөгөөд тунатай сэндвичээс ямар ч хүүхэд буцахгүй.
9. Оливийн тос

Оливийн тос нь моно-ханаагүй тосны хүчлүүдээр баялаг. Дан суурьт ийм тосны хүчил нь тархины хөгжилд тустай. Хэрвээ та энгийн тосоо оливийн тосоор сольбол гэр бүлийнхээ бүх гишүүдэд тустай үйл хийж байна гэж ойлгоорой. Ялангуяа хүүхдэд бүр ач тустай.
10. Бүйлсэн самар

Англиар алмонд, оросоор миндаль гэдэг бүйлсэн самрыг багаасаа идэж өсвөл их ухаантай болж өсдөг. Томчуудын тархинд ч гэсэн ашигтай. Бүйлсэн самранд тосны хүчлүүд болон уураг агуулагдах агаад эдгээр нь тархины гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээдэг. Мөн бүйлсэн самар хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг учир өдөр бүр тэдэнд атга самар өгч байгаарай. Ингэвэл тэдний ой санамж үргэлж сайн байна.

access_time 2018-05-09 18:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt