Эрүүл мэнд, гоо сайханд “гавар” ийм их хэрэгтэйг өдий хүртэл би огт мэдээгүй явжээ!

Таван хошууны зурагтай, улаан өнгийн жижигхэн төмөр савтай, шар өнгийн гаатай тосыг бид гавар хэмээн нэрлэдэг билээ. Хүүхэд байхаасаа л хэрэглэж ирсэн энэхүү тос бидний гэрийн эмийн санд зайлшгүй байдаг бүтээгдэхүүний нэг юм. Тэгвэл бид энэ тосыг ханиад хүрсэн үед хамрынхаа доор, толгой өвдөхөд шанаандаа түрхэж, утлага хийхдээ халуун усандаа хийхээс хэтэрдэггүй байсан. Тиймээс энэ удаад бид уншигч та бүхэндээ зориулаад тус бяцхан тос ямар ид шидтэй болохыг хүргэж байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Агаарыг сэргээнэ
Өрөөн доторх агаараа сэргээхийн тулд бага зэргийн усанд гавар хийгээд тавиарай! Нэг л мэдэхэд өрөөгөөр тань дүүрэн сэнгэнсэн мэдрэмж төрүүлэхүйц сайхан үнэр үнэртэх болно.
Хөлийн эвэр арилгана
Хөлийнхөө эвэртэй хэсэгтээ гаварнаасаа түрхээд гялгар уутаар орооно. Гадуур нь давхарлаж оймс өмсөөд унтаарай. Мэдээж өглөө босоод хөлөө угаана. Ингэхдээ уушгин чулуугаар үрж үхэжсэн арьснаасаа салаарай!
Толгойн өвдөлтийг намдаана
Толгойн өвчинг эмчлэхийн тулд тус бүтээгдэхүүнээсээ багаханг аваад дух болон чамархай хэсэгтээ түрхээрэй!

Хортон шавжаас сэргийлнэ
Дэлгүүрт зарагдаж буй шавжнаас хамгаалах аливаа бүтээгдэхүүн нь химийн бодисоор дүүрэн байдаг тул аль болох татгалзаарай. Харин үүний оронд та гаварыг ашиглаж болно. Гаварны хурц үнэр нь биед удаан шингэдэг тул хэр баргийн шавж хорхой зэрэг нь танд ойртож зүрхлэхгүй л болов уу.
Хумсны мөөгөнцрийг эмчлэнэ
Өдөр бүр орой унтахын өмнө хумсны мөөгөнцрийн халдвараас сэргийлж хумсаа тойруулан бага зэргийн гавар түрхээрэй.

Хэвлийн өөхийг арилгана
Нэг халбага архи, нэг халбага содатай тал сав гаврыг хольж, хэвлийн дасгал хийхээсээ өмнө гэдэс хэсэгтээ түрхэж, гялгар уутаар ороогоорой. Харин дасгалаа хийчихээд угааж арилгахаа мартуузай!
Өвчний үрэвсэл, халдвараас сэргийлнэ
Осол, шарх амархан халдварладаг тул тэдгээрийг цэвэрлэхийн тулд бага хэмжээний гавраар тосон түрхлэг хийж өгөөрэй. Ингэснээр эдгэрэлт түргэснэ.

Муурнаас тавилга хамгаална
Гэрийн тэжээвэр амьтад чинь тэр дундаа муур тань таны хайртай тавилгыг маажиж, зурж, эвдэлж сүйтгэж байна уу? Тэгвэл яг тухайн хэсэгт нь гавар түрхээд өгөөрэй. Ингэснээр дахиад тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдэгт итгэж болно шүү!
Язралт арилгана
Язралттай хэсэг бүхий газартаа энэ тосыг түрхэж хэрэглэснээр хоёр долоо хоногийн дараа харагдах нөлөө нь илт багасна.

access_time 2018-05-09 16:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt