Топ модель Д.Пүрэвсүрэнд нөхрөө алдсан хөтлөгч Э.Халиун харь эрийн хайранд “халууцав” уу?

 

Анх “UBS” телевизээр овоглон олны өмнө гарсан ч өдгөө “Royal” телевизийн хөтлөгч болон урвасан Э.Халиун гэх бүсгүйг мэдэхгүй хүн ховор биз. Оюутан ахуйдаа гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн Э.Халиуны хувьд олны харцыг булаасан царайлаг эмэгтэй гэгддэг нь ч яах аргагүй үнэн. Харин түүнд харц унагаах залуучууд түүний тухай “Нөхөртөө үнэхээр гоёдчихсон эмэгтэй. Бодвол хөрөнгө мөнгөнд нь болсон биз” гэх яриаг ч цөөнгүй гаргадаг байсан гэдэг.

 

Бийлэгжүү нөхрөөсөө салснаас хойш мөн л чамгүй хөрөнгөтэй нэгнийг уургалаад амжсан түүний амрагийн романс ч тэгтлээ удаан үргэлжлээгүй юм билээ. Царайлаг хөтлөгч бүсгүйн цуутай амрагуудын талаар хэвлэлд дэлгэгдэж байсан ч тэрбээр үл тоож явсан. Хамгийн сонирхолтой нь, дотны найз гэгдэж явсан топ модель Д.Пүрэвсүрэнд нөхрөө алдсан хөтлөгч Э.Халиун энэ талаар ярих тун дургүй боловч ойр дотныхон нь аль хэдийнэ олонд тарааж амжсан гэдэг.

 

Гэвч жил гаруйн өмнөөс хөтлөгч бүсгүй маань үл таних харийн залуутай үерхэх болсон бөгөөд шинэ оны эхээр Итали улсад аялж буй зургуудаа цахим хуудаснаа оруулж олны анхаарлыг татсан удаатай. Дэлгэцийн сайхан бүсгүйн энэ удаагийн сонголт чухам хэр зөв болохыг хэн ч таашгүй бөгөөд Э.Халиун хайр дурлалынхаа халуун илчинд ёстой л “шатаж” яваа гэнэ шүү. Хамтдаа аялж зугаалан тун ч романтик яваа харь залуу нь түүний хүүд төрсөн эцгээс нь дутуугүй ойр дотно хандаж байгаа учраас хөтлөгч бүсгүй энэ сонголтондоо сэтгэл амар суугаа биз ээ.

access_time 2017-10-03 19:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt