”The Voice Of Mongolia”-г бут ниргэсэн ”Яг түүн шиг” шоу

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчид телевизээсээ холдох завгүй өнжив. Бүтэн сайн өдөр л үзэгчдэд хүрдэг байсан “The Voice Of Mongolia” хагас сайн өдөр ч мөн шууд тоглолтоороо үзэгч олонтой уулздаг болсон. Хагас сайн өдөр өрсөлдөгчгүйгээр ганцаар үзэгчдийг дэлгэцийн урд уяж чаддаг тус шоу бүтэн сайн өдөр “Яг түүн шиг” шоутай үзэгчдээ хуваах шаардлагатай болоод амжив. Гурав дахь улирлынхаа дугаараар ийн үзэгчидтэй уулзаад буй “Яг түүн шиг” шоу ч дуулиан дэгдээгээд авсан бөгөөд телевизийнхээ удирдлагыг эвдэртэл сувгаа сольсон үзэгчид “Войс оф яг түүн шиг” шоугаа цаашдаа яаж хольж сольж үзэх тухайгаа бодон амралтын өдрөө үдсэн сурагтай. Ухрааж, нөхөж тэр бүү хэл лайв хийхээ больсон “The Voice” шоуг бодвол “Яг түүн шиг” шоу бүх боломж бололцоогоороо үзэгчдэд нэвтрүүлгээ хүргэсэн нь олны хандалтыг ихээр авсан ч харамсалтай нь ам барьсан болон тоотой хэдэн хүмүүсийг оролцогчдоороо дууриалгаж байна хэмээх шүүмжлэлд өртөөд авав. Харин шууд хэмээх тодотголтой “The Voice” шоуны энэ удаагийн дугаар харьцангуй маргаан, шүүмжлэл багатай нам гүмхэн болж өнгөрсөн бөгөөд Ононбат шүүгч оролцогчдоо тун ч сайн бэлдсэн шүүгчээр тодроод авчээ.

access_time 2018-05-07 14:14

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt