Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд


Бид нэг өглөө босоол илүүдэл жингээ хасахгүй. Зуршил болгож дэглэм биш амьдралын хэвшил болгох нь чухал.

1. Өөх тос, давс чихэр, цардуултай бүтээгдэхүүний хэрэглээг мааааш бага хэмжээнд байлгах. Үүнд: цагаан гурил, гурилан бүтээгдэхүүн, хиам, консервтой бүтээгдэхүүн, төмс, хатаасан дарсан бүтээгдэхүүнүүд, чихэр, чихрийн төрлийн зүйлс орно.

2. Орой 6 цагаас, за байг гэхэд 7 цагаас хойш хүнд чанарын хоол идэхгүй байх. Бүр өлсөөд, өлөнтөөд хэцүү байвал жаахан тараг уух, жимс идэх.

3. Алхах хөдлөх, дасгах хийх. Ядаж өдөрт 30 мин алхаж хөдөлж байх.

4. Эрүүл хоол идэж байна гээд их хэмжээгээр идэхгүй байх. Хатаасан жимс л гэхээд өдөрт 50гр-с илүү хэрэггүй. Бас сүү тараг, ногоо ч гэсэн ялгаагүй. Ус л зөвхөн 0 калоритой байдгийг санах хэрэгтэй.

5. Хангалттай хэмжээний ус уух.

6. Хоолоо хэт сойхгүй байх. юу ч идэхгүй хоолоо хэт сойвол бие эрхтэн өөх тосыг нөөцөлж эхэлдэг. Буцаад идвэл хэт их иддэг.

7. Хоол идвэл шөлтэй болон жигнэсэн хоол идэж байх. Хуурсан хэт их тостой хоолноос татгалзах.

Танд амжилт хүсье

access_time 2018-04-26 19:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt