Л.НАСАНБУЯН ЦАЛИНГАА ГОЛОВ

“Монгол Улсын Филармони”-д гоцлол дуучнаар ажилладаг Насанбуян улсын байгууллагуудын цалинд ихэд шүүмжлэлтэй хандав.

“The Voice Of Mongolia” шоунд оролцож олноос шүүмжлэл магтаалын аль алиныг нь сонсоод авсан энэ бүсгүй маань цалингийхаа талаар цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Тэрбээр “Цалин буулаа гээд мэссэж ирэхээр нь баярлаад хартал 19,000 төгрөг гэхийн… Хичээгээд байхад ингээд байхаар урам хугарч байна. Энэ төсвийн байгууллагын цалин одоо ичмээр бага, хэзээ энэ цалингаа нэмж ард түмний амьдрал баталгаатай болох улс вэээээ…Хурууны хээгээр бүртгэсэн юм байх өө, уг нь яс бүртгүүлээд явсан чинь энэ шүү дээ. Хэзээ нэг өөрчлөлт шинэчлэлт хийгдэж сайхан болох юм би лав үзэхгүй байх өө энэ байдлаараа” хэмээн гомдоллоод авчээ.

Урлагт хайртайдаа цалин бага ч энэхүү замыг сонгосон түүнд хүмүүс хувь уран бүтээлч болох боломжтойг эргэн нэг сануулаад авав.

access_time 2018-04-26 13:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt