Хараал хэлдэг хүн бусдаасаа илүү аз жаргалтай байдаг


Xараал хэлэх нь зарим талаараа хүнд тустай байдаг гэдгийг хамгийн их хараалын үг хэлдэг орноос тодорсон Их Британийн хэл шинжлэлийн эрдэмтэд, оюутнуудыгаа нэлээд зовоосон туршилт хийж их сонин зүйлийг нотолсон байна. Тэд хэсэг оюутныг цэв хүйтэн усанд гарыг нь дүрүүлж зогсоожээ. Заримд нь хараалын үг хэлж болохыг зөвшөөрсөн, нөгөө хэсгийг нь зөвшөөрөөгүй байна. Гэтэл хараал хэлж зогссон оюутнууд хамаагүй удаан тэсж чаджээ. Хараалын үг хэлэх нь өвдөлтийг намжаадаг тархины хэсгийг аргалдаг байна. Мөн хараалын үг нь зүгээр ч нэг өгүүлбэр биш бөгөөд сэтгэл хөдлөлийг сайн илэрхийлж чаддаг. Ингэснээр уур бухимдал, дотроо бодож буйгаа хэлж, сэтгэлээ амраадаг аж. Чөлөөтэй үгээ хэлчихдэг хүмүүс тархины даралт болон хорт хавдар тусах нь бага байдаг гэнэ. Дотроо уур, бухимдлаа барьдаг хүмүүс эрүү нь чичэрч, зовхи нь таталдаад, зүрхээр нь хатгуулдаг бөгөөд энэ нь гипертони болон хавдар үүсэхийн эхлэл болдог байна. Тэгэхээр тэсэрч буйгаа бусдад мэдэгдүүлэхийг хүсвэл хараалын үг хэрэглэхээс айх хэрэггүй юм байна. Гэхдээ мэдээж хэрэглээгээ тохируулах нь зүйтэй болов уу.

access_time 2018-04-25 15:22

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt