Ээжийнхээ ээж нь байж үзэхсэн


Ээжийнхээ ээж нь байж ганц удаа үзэхсэн

Энгэртээ тэврээд намайг хайрласан хайраар нь хайрлахсан

Үүрийн шөнөөр нойроо хугаслаж нэг өглөө сэрэхсэн

Үрээ гэсэн ээжийн сэтгэлийг биеэрээ мэдрэхсэн

Гурван цагийн огтлолцолд намайг авчирах гэж

Хэвлийдээ нууж ирэхдээ ямар их ядарсаныг нь яс өвдтөл мэдрэхсэн

Ганцхан миний төлөө хорвоог уйлтал бүүвэй аялаж хонохдоо

Хүйтэн тачигнасан өвлийн шөнө яаж даарсаныг нь чөмөг царцтал мэдрэхсэн

Үрдээ л өгөх гэж өөрөөсөө бүгдийг харамлаж чаддаг

Тийм аугаа сэтгэлийг нь өөрийн биеэр туулахсан

Үхэл ирлээ ч өмнөөс минь явж чадахаар

Тийм их хайраар ээжийгээ нэг хайрлахсан

Эрлэгийн үүдээр намайг оруулалгүй

Элгэндээ тэвэрсээр амьдралд нууж авчирсан шиг нь

Энэ орчлонгоос ээжийгээ ганцхан удаа нуумаар байна

ЭЭЖИЙНХЭЭ ЭЭЖ НЬ БАЙЖ ҮЗЭХСЭН

access_time 2018-04-25 15:19

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt