25 жил харанхуй хонгилд хоригдсон бүсгүй

Энэ бол уран зохиолын дүр, санаа биш байв. Настай прокурор үл мэдэх хүний бичсэн захидлыг хүлээн авч Монье бүсгүйн гэрийг сонирхох болов. Уг захидалд үнэнийг бурханы нэрээр андгайлна хэмээн бичихдээ, тэр хатагтайн гэрийн хонгилд амьд хүн байгааг баттай мэднэ.
Бүсгүй харанхуй чийгтэй илжирсэн хонгилд хоригдсон байгаа хэмээжээ. Захидлын тухай удаахан бодсоор цагдаад үүрэг өгч хөгшин хатагтайн гэрт нэгжлэг хийх эрх өгөв.

Бланш Моньегийн ээж болох 75 настай хатагтай цагдаагийхан ирэхэд өрөөндөө амар амгалан сууж байв. Тэрээр хүүгийн хамт амьдардаг ба манайд хонгил байхгүй мөн ямарч эмэгтэй хоригдоогүй хулгана луус бол байгаа хэмээн итгэлтэй хэлсээр байв. Үнэхээр тэр гэр маш амгалан байжээ.
Гэвч цагдаагийхан заавал шалгах үүрэгтэйгээ хэлж гэрийг нь нэгжих явцад гайхалтай нямбай битүүмжилсэн хонгилын нууц өрөөг олжээ. Гэвч түлхүүр нь алга болсон удаан ашиглаагүй хэмээн шалтаг хэлсээр байв. Тэр хаалгыг эвдэн орсон цагдаагийн ажилтангууд хэзээч харж байгаагүй аймшигт дүр төрхийг харж айн чичирцгээсэн байдаг.

Хулгана жоомон дунд идэх хоолны илжирсэн сав суулга, ямар өнгөтэйг нь мэдэхээргүй ялзарсан орон дээр үс нь арзайн аль хэдийн ухаан нь самуурсан эмэгтэй хэвтэж байв. Түүнийг даруй Парижын Отель-Дье хэмээх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэж, настай ээж болон ахыг нь баривчлан явжээ. Түүний ээж 15 хоногийн дараа шоронд үхсэн ч ах нь хэргээ огт хүлээсэнгүй.

Анх хонгилд түгжигдэхэд Бланш 25 настай байв. Тэрээр нас тогтсон өмгөөлөгчид хайртай болсон байжээ. Ээж нь болохгүй хэмээн хэлж байсан ч үгэнд нь ороогүй бүсгүйг нэг өдөр хүүтэйгээ нийлж, дээврийнхээ хонгилд оруулан түгжснээс хойш 25 жил улиран өнгөрч таг мартагдаагүй ч амь зогоох хоол өгсөөр бас олноос нуусаар байсныг хөрш санамсаргүй байдлаар гадарласан байдаг. Бүсгүйн ах Марсель 15 сар хоригдох ялаар шийтгүүлж 1901онд суллагдсан байна. Бланш Монье нас барахын өмнөхөн өөрийн хэвийн сэтгэхуйтэй болсон ба 1913 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас эцэслэжээ. Бүсгүй эрх чөлөөтэй 12 жил амьдарсан ажээ.

access_time 2018-04-24 15:16

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt