Кейт Бекинсейл: Хайр сохор учраас л би хүү шигээ залууд дурласан байх

Холливуудын нэрт жүжигчин Кейт Бекинсейл “ELLEN” шоунд оролцож ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Love & Friendship” кинонд тоглосон юм.
-Ярилцлагынхаа эхэнд сүүлийн үед шуугиан тариад буй мэдээллээр эхэлсэн дээр байх. Таны охин Лилу Бекинсейл 17 настай. Гэтэл таны дурлалт залуу Мэтт Рифи ердөө 21 настай. Энэ талаар?
-Хайр дурлалд нас ямар ч хамаагүй. Бид жаргалтай байна. Би хайрын харилцаанд нас ямар ч хамаагүй гэдгийг батлан харуулах болно.
-Яагаад 22 насаар дүү залуутай учир ургуулав?
-Хайр сохор шүү дээ.
-Та хоёрын харилцаа аль шат хүртэл явах бол?
-Сайн мэдэхгүй байна.
-Таны хайр дурлалын асуудал охинд тань хэрхэн хүлээж авав?
-Ээжээ “Үгүй байлгүй дээ” гэж нэг л удаа хэлсэн. Гэхдээ би “Ямар ч насныхан нэг нэгэндээ ухаангүй дурлаж болно” хэмээн хэлсэн. Ийнхүү хэлснээс хойш бидний харилцаанд охин минь оролцохоо больсон.
-Таны үйлдэл охинд тань сөргөөр нөлөөлнө гэж бодохгүй байна?
-Шийдвэр гаргах насанд ирсэн охиныхоо амьдралыг заахыг хүсэхгүй байна. тэр минь л жаргалтай байвал би бүх шийдвэрийг нь хүндэтгэх болно.
-Мэтт Рифигийн аль зан чанар таны зүрхийг булаав?
-Тэр их эгдүүтэй. Үргэлж хөгжилтэй байдаг. Тэрний хажууд байхдаа би үргэлж жаргалтай байдаг.

-Хайр дурлалын талаар ярьсаар байгаад уран бүтээлч хүнийг залхааж буй бололтой. Миний сонирхож буй сэдэв бол таны анхны уран бүтээл, жүжигчин болох карьерээ хэрхэн эхлүүлж байсан талаар?
-Миний хамгийн анхны бүтээл 1998 онд дэлгэцнээ гарсан “Last Days of Disco” кино. Энэ кинонд би бүжигчин болдог. Тиймээ би их азтай. Би санамсаргүйгээр энэ киноны сонгон шалгаруулалтад оролцсон. Би тэр өдөр анх удаагаа тайзан дээр гарсан. Намайг “чи хүссэн бүжгээ бүжиглэ?” хэмээн нэг сахалтай эр хэлсэн. Би эргэж хараад л өөрийнхөө чаддаг тогшуур бүжгээ бүжиглэж билээ. Дараа нь над руу холбоо бариад дахин нэг шалгаруулалтад оролцохыг урьсан.
-Хэрхэн шалгаруулалт оров. Санамсаргүй гэж сонслоо?
-Тийм ээ. Би найзуудынхаа хамтаар түргэн хоолны ресторанаар үйлчлүүлж байсан юм. Тэгсэн чинь сургалтын албанаас залгаад биднийг яаралтай сургууль дээр ир гэсэн. Сургуульд ороод даргын өрөөнд ороход дээр надаас шалгалт авсан сахалтай эр байсан. Тэр эр биднийг нэг харсанаа намайг болон нэг найзыг минь маргааш холбогдоорой гээд л утасны дугаараа үлдээсэн.
-Их энгийн мөртлөө гайхалтай түүх юм аа?
-Тийм шүү. Азтай ч гэмээр юм уу.
-Шар хэвлэл гэхээс та тэдэнд уурлаж, бухимдаж байсан уу?
-Маш олон удаа. Энэ бүхнийг дэлгэмээргүй л байна. Би ч гэсэн зүрх сэтгэлтэй нэгэн. Би ч гэсэн эмэгтэй хүн. Миний амьдралд үргэлж нар гийдэггүй. Хааяа амьдрал дээр минь туссан нарны урдуур үүл гарч, заримдаа хүчтэй аадар бороо ордог. Хааяа цахилгаан цахидаг. Тийм ээ хүний амьдрал ийм л тааварлашгүй байдаг. Тэр болгоныг минь бичиж, миний зовлон болон жаргалаар мөнгө олж буй тэр хүмүүсийг заримдаа би буруутгадаг. Бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол ёс суртахуун.

-Бид хайр гэх зүйлийг хараагүй. Хайр ямар өнгөтэй, ямар хэлбэртэй, ямар амттайг би хувьдаа мэдэхгүй. Харин хайр гэх зүйл зүрхийг хүчтэй цохилуулдаг гэдгийг сайн мэднэ?

-Би энэ амьдралдаа хэд хэдэн удаа дурласан. Тийм ээ таны хэлдэгээр бид хайрыг хайр гэдэг. Гэтэл хайр гэдэг зүйл яагаад бий болсон. Хүний мэдрэх ёстой мэдрэмжийн хамгийн гайхалтай хэлбэр гэж ойлгодог. Хайр гэнэт бас удаан хугацааны дараа ирдэг.

-Хайр гэх зүйлийг мэдрээгүй хүн байхгүй. Гэхдээ би энэ бүхнийг мэдэрсэн мөртлөө яагаад хайрын тухай өгүүлэх киног үздэг юм бэ. Хайрыг бид ямар ч үнэ төлбөргүйгээр мэдрэх боломжтой байтал хайрын талаар өгүүлэх киноны тасалбарыг өндөр үнээр худалдан авдаг юм бэ. Та надад энэ бүхнийг тайлбарлаад өгөөч?

-Надад ч гэсэн сонин байна. Тийм ээ. Кино бол бүтэшгүй мөрөөдлийг биелүүлдэг талбар гэхэд болно. Тиймээс энэ талбарт юуг ч амьдруулж бас үхүүлж болно.

access_time 2018-04-23 16:40

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt