Битүү шивээстэй залуугийн хожимдсон харуусал

Английн иргэн, 26 настай Паул (Paul) хэмээх залуу 18 хүрмэгцээ нуруу, цээж, гар, хөл, хөмсөг, уруулан дотор, бүр бэлэг эрхтэн дээрээ хүртэл шивээс хийлгэжээ. Тэр одоо аль хэдийн хүүгийн эцэг, хүний нөхөр болсон бөгөөд гадуур явах бүрд нь хүмүүс нэг л жийрхсэн харцаар хардаг болоод уджээ. Гэвч анхандаа тэр энэ бүх шивээсээ гайхалтай содон хэмээн боддог байж.

Харин цаг хугацаа өнгөрч, нас явахын хэрээр биеийг нь бүхэлд нь бүрхсэн шивээсэндээ дургүй болж, арилгуулахаар шийджээ. Харин үүнийг арилгахад маш их мөнгө, цаг хугацаа, дээрээс нь асар их тэвчээр шаардагдах аж. Шивээс арилгах лазер арга нь хүний биеийг яг л хутгаар сийчсэн мэт болгодог юм.

Паулын яриагаар бол “Би дөнгөж 20 шүргэх насандаа яг л маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдардаг байлаа. Өдөр бүр архи, тамхи, мансууруулах бодис, хөнгөмсөг хүүхнүүд… Тэр үедээ би анхны удаа шивээс хийлгээд түүндээ бүр донтчихсон. Шивээс хийлгэхийн нэг аймшигтай тал нь зүүгээр шивүүлэх өвдөлтийг ахин мэдрэхийг хүсдэг. Тэгээд л би биеийнхээ 30 хувьд нь битүү шивээс хийлгэсэн” хэмээн хэлжээ.

Одоо түүний хувьд өнгөрсөн амьдралынх нь ул мөр болсон шивээснүүд биш харин хүү эхнэр хоёр нь л амьдралынх нь утга учир болсон юм. Түүнчлэн түүний биен дээрх бүх шивээс ул мөргүй арилахад дор хаяж 10 жил шаардана хэмээн эмч хэлжээ.

Шивээс арилгуулахад, хийлгэснээсээ илүү өвдөлт мэдрэгддэг хэмээн Паул ярьжээ. Тиймээс залуучууд аа, та бүхэн ч гэсэн нэгэнт хийсэн зүйлийнхээ хойноос харамсахгүйн тулд ахин нэг удаа бодож байхад гэмгүй биз ээ…

access_time 2017-10-03 15:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt