Бөө нар эхний ээлжинд 9 хүнийг Тэнгэрт мэдүүлэхээр шийджээ

Монголын нийгэм, улстөрийн хүрээнд сүүлийн 20 гаруй жил гараад буй алдаа, завхрал, авлига хээл хахуулийн хэргээс залхсан ард иргэд эцэстээ янз бүрийн арга чарга хайдаг болсон аж. Үүний нэг тод жишээ нь, Монголын 30 гаруй бөөгийн төв хамтран 2018 оны дөрөвдүгээр сарын 21-ний үүрээр хатуу хариу нэхэх зан үйлийг хийхээр болсон явдал юм.
Тэд олонхийн саналаар 27 хүний нэрийг гаргасан бөгөөд эхний 9 хүнийг 21-ний үүрээр болох зан үйлийн хүрээнд нутаг ус, овог нэртэй нь зарлах гэнэ.

“Нартын хууль буюу шүүх, цагдаа, прокурор нь шийдэж чадахгүй, дийлдэггүй юм бол баримттай нь тэнгэрт мэдүүлье” хэмээн бөө нар өгүүлсэн байна.
Зан үйл үйлдэх өдөр буюу энэ сарын 21-нд эхний 9 хүний нэр нийтэд тодорхой болох аж.

access_time 2018-04-18 15:44

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt