Роналдугийн нэг шөнийн явдлаас бий болсон түүний хамгийн хайртай бяцхан хүү…

 

Алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналду нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа: 2010 онд миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Үнэнийг хэлэхэд, надаас нэг эмэгтэй хүүхэдтэй болсон гэж хэлсэн. Нэгхэн өдрийн дотор би хүүтэй болчихсон. Бид удаан хугацааны турш ярилцаж, гэрээ байгуулсан. Би хүүгээ өсгөхөөр болсон. Тохиролцооны дагуу тэр эмэгтэй насан туршдаа үнэнийг нуух ёстой. Би юу ч бодолгүйгээр түүнийг үр хөндүүлэхийг зөвлөсөн. Гэхдээ цаг хугацааны эрхээр миний хүсээгүй хүүхэд надад баяр баясгалан өгч байна.

Хүүтэй болохоосоо өмнө өөрийгөө боддог байлаа. Одоо хүүгээ нэгдүгээрт тавих болсон” хэмээн ярьжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Роналду хүүгийн ээжтэй цэнгээний газар танилцаж нэг шөнийг өнгөрөөж байжээ. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээний од маань хүүгээ хэзээ ч үгүйсгэж байгаагүй гэнэ. Учир нь түүнийг бага байхад аав нь архины хамааралтай болж хүүгээ хэзээ ч анхаарч ойшоодоггүй байжээ. Роналду “Том болоод том байшинтай болоод аавтайгаа сайхан амьдарна гэж боддог байсан ч аав минь одоо алга харин бусад нь бүгд байна” хэмээн ярьсан байдаг. Энэ ч учраас Роналду нэг шөнийн явдлаас хүүтэй болсон хэдий ч түүнийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй биз ээ.

access_time 2017-10-03 11:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt