УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хүүхэд-Хөгжил-Хамгаалал” хүүхдийн чуулганд хандив өргөлөө

УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургуулиас зохион байгуулсан “Хүүхэд-Хөгжил-Хамгаалал” хүүхдийн чуулганд оролцлоо.
Тус чуулганаар сурагчид өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаа ил тодоор ярилцаж, эцэг эх болон төрийн удирдлагуудад хэлэх үгээ хүргэсэн үр дүнтэй чуулган болсон юм. Энэ үеэр сурагчид чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх мөн тэдний хөгжих боломжийг олгох зорилгоор 9-р сургуулийн хамт олонд YAMAHA брэндийн иж бүрэн хөгжмийн техник хэрэгслийг бэлэг болгон гардууллаа.
Тус сургууль нь олон жил хөгжмийн техник хэрэгслийн дутагдалтай явж ирсэн учир сурагчид соёл урлагийн боловсролыг бүрэн гүйцэт авах боломж хязгаарлагдмал байсан билээ. Харин өнөөдөр ийнхүү иж бүрэн хөгжмийн танхим, техник төхөөрөмжтэй болгосон явдалд гишүүндээ маш их талархаж байгаагаа сургуулийн удирдлагууд болон сурагчдын зүгээс илэрхийлсэн юм.


Эх сурвалж: www.breakingnews.mn

access_time 2018-04-16 14:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt