Мартын 8-ны өдөр “Минт” клубт хүчирхийлүүлсэн бүсгүйн хэрэг замхрах гэж байна гэв


Өнгөрсөн сарын 8-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Эрхээ хамгаалах гэхээсээ илүүтэй цэцэг навч, бэлэг сэлтээр дүүрэн өдөр болж байгаа харагдана лээ. Тэгвэл уг өдөр зарим эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртлөө гэх дуудлага хэдэн удаа бүртгэгдсэн байдаг. Үүний нэг нь “Минт” клубт үйлчлүүлж байсан Д.Болорзаяа бүсгүй юм. Хэрэг явдлыг шийдүүлэхээр бүсгүй цагдаад хандсан боловч харамсалтай нь бүтэн сарын хугацаан хэрэг үүсээгүйгээр зогсохгүй, зодсон хүн нь сул чөлөөтэй явж байгаад гомдолтой байгаагаа хэлжээ. Энэ талаар Д.Болорзаяа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2018.03.08-ний өдөр Итгэлийн Тамир гэдэг залууд үхтлээ зодуулж бие болон сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсаад явж байгаа хүний хэргиийг Хүрэлбаатар даргатай ХУД-ийн Цагдаагийн 1-р хэсгийнхэн үүрэгт ажиллаа бусардуулан өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй, гэмт хэрэгтэн сул чөлөөтэй явж байна. Тамирын өмгөөлөгчийн хүсэлтээр надад Сэтгэцийн болон Хар Тамхины шинжилгээ хийлгэх тогтоол гаргачихсан, би ганцхан Монголын шүүх эмнэлэгт итгэхгүй байгаа болохоор Хүний Эрхийн Олон Улсын Байгууллагад хандаж шинжилгээ хийлгэнэ, тогтоолоо аваад явий гэтэл өгөхгүй байх Баасанхүү байцаагч ямар харалган бэ?
Эрүүгийн хэрэг Монгол Улсын хуулиар 1 сарын дотор үүсэх ёстой гэвч өнөөдөр 4-р сарын 16-ны өдөр! Санаатайгаар хэрэг хэрэгсэхгүй болгох гэж байна.
Ийм ялзарсан нийгэмд амьдарч байгаадаа цөхөрч байна.
Тултал нь share хийгээд өгөөч хүрдэг газраа хүрэг” хэмээсэн байна.

access_time 2018-04-16 13:46

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt