Сүү, Талх Хоёроор Батгаа Арилгаж Болно


Дааврын өөрчлөлтөөс болж хүний арьс тослогдох нь элбэг тохиолддог. Тослогийн хэмжээ ихэссэнээс арьсан дээр батга, хатиг гардаг. Хүмүүс гэрийн нөхцөлд буруу харсан толгойтой батга, идээт хатигийг хагалж, эмчлэхийг оролдох нь бий. Хэрэв толгойг нь сайн гаргаж чадахгүй бол бохирдож, идээт үрэвсэл үүсдэг. Толгой нь цаашилсан батганд халуун сүү, зүсэм талх нь ариутгалын тосон түрхэлгээс хурдан үйлчил-гээ үзүүлдэг байна. Үрэвсэлт батга, хатигыг эмчлэх аргыг туршаад үзээрэй. Хэдэн халбага сүүг хайруулын тавганд хийж халаан сүүндээ зүсэм цагаан талх хийнэ. Талх сүүг бүрэн шингээж автал хэдэн хором хүлээгээрэй. Дараа нь талхыг алган дээрээ тавьж, бага зэрэг шахан илүүдэл сүүг гаргана. Бэлэн болсон талхыг батга болон хатгин дээрээ халуун жин маягаар тавьж даавуугаар бооно. Ийм маягаар халуун жинг батга, хатигны толгой наашилтал хэд хэдэн удаа давтан тавиарай. Хэсэг хугацааны дараа идээ гадагшлахад цэвэрлэж, ариутгасан боолт хэрэглэнэ.

access_time 2018-04-13 00:40

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt