Болдог Бол Хоёуланд Нь Өөрийгөө 2 Хуваачих Юмсан…


Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Надад нэг 2 асуудал гараад байна л даа. Би одоо 26 настай найз залуутай болоод 6 сар болж байна. Бид 2 ажил мэргэжлээсээ болоод одоохондоо тусдаа хол байдаг
Заримдаа манай найз залуу найзуудтайгаа нийлээд доргих дуртай гэхдээ ухаантай уудаг л даа. Намайг цуг биш үед найзууддаа анхаарлаа тавьдаг найзууд нь ч бас ганц бие болоод тэрүү. Харин тамхи татдаггүй. Манай хүн найзуудтайгаа нийлэх юм бол андашгүй 2 цаг утсаар ярихгүй л бол яг нийлсэн байдаг юм. Тэр үед нь би залгаж байгаад авахгүй болохоор нь msg ч бичилгүй орхиод өөрийг нь ярихыг хүлээдгий. Маргааш нь мань хүн залганаа Би авахгүй. Өөр утаснаас залгана авахгүй мсж бичнэ хариу бичэхгүй. Энэ маягаар эхний удаад 3 хоносон.
Дараагийн удаа 7 хоносон. Би 3 удаа боломж олгоно гэсэн одоо 2 болчоод байна л даа. 3 болох вий гэхээс айж л байна. Чамдаа хайртай чамаас минь өөр хүн байхгүй шүү дээ л гээд байдаг. Уг нь сайн залуу л даа. Хааяа би хатуурхаад байгаа ч юм болов уу гээд боддог. Тэгсэн сарын өмнө утас руу минь нэг залуу залгаад л танилцая гэсэн би ч эхлээд л найз залуу гуай намайгаа сорьж байна гэж бодоод уурлаад л гэтэл тэр залуу тийм биш ээ би худлаа ярьж яахын бэ гэсэн. Тэгээд ярьж эхэлсэн надаас анх найз залуутай юу гэсэн би үнэнээ л хэлсэн байгаа, бид 2 одоохондоо тусдаа байгаа удахгүй манай найз залуу манай нутагт ирж амьдарна гэж байгаа гээд л ярьсан.

Манай найз залуу их хурдан зарим үед бодлогогүй хурдан түргэн. Омголон залуу би бол гэр бүлийн хүмүүжил чанга тэгээд даруу тайван хүн. Манай найз залуу надаас нэг ах харин энэ утсаар ярьж байсан залуу надаас 4 дүү. Гэхдээ энэ залуу аягүй тайван найз залуутай муудаад 7 хонохдоо тэр залуутай уулзсан гол нь тэр залуу хорих ангид байдаг гэхдээ надтай ярьж эхлээд л 2 хоноод л хэлсэн гэхдээ би сонин нь ерөөсөө гайхаагүй. Би бүр зорьж очиж уулзсымаа. Намайг огт хараагүй уулзаагүй байж л надад олон хүүхэд төрүүлж өгөх хүн нь чамайг байгаасай гээд л ярьдаг байсан. Уулзсанаас хойш бүр л улам хайртай хайраа гээд л ярих боллоо. Хилс хэргээр ороод 4 жил болж байгаан байна лээ. Ээжээс нь өөр эмэгтэй хүн эргэж очиж байгаагүй ээ гэсэн. Уулзахын тулд ээжтэй нь уулзаж байгаад цуг очиж уулзсымаа. Хориход байдаг бөөгөөс өөрөө жилийн өмнө асууж байхад чам дээр танихгүй эмэгтэй цагаан сарын дараа юмуу өмнө нь ирнэ тэр бол маш сайн хүн чиний заяаны хань байх болно гэж хэлсэн байгаа юм.

Анх надтай ярьж эхлэхдээ л энийгээ хэлсэн асуусан. Би бас 4 жилийн өмнө санаандгүй бөөд үзүүлж таарсан юм тэгэхэд намайг яг л энэ залуу шиг хүнийг хань чинь байнаа гэж хэлж байсан юм. Манай найз залуу хайртай дуртай санаж байна гээд байгаа ч гэсэн ээж аавтайгаа намайг танилцуулах талаар огт ярьдаггүй. Энэ залуу бол харин эсрэгээрээ байнга хүүхэд яриад л бүр төсөөлж яриад л. Харин найз залуу ойрд хүүхэд яриад л одоо 14 хоногийн дараа ирж манайхантай танилцана гэсэн. Хориход байгаа залуу олон жилтэй орсон ч энэ 5 сард хөөцөлдөлгөө сайн байвал гарна гэж байгаа. Энэ залуу болохоор их л бясалгасан хүн ч юм уу хайрлахад хэцүү байна уу сонголт хийхэд хэцүү байна уу? Өөртөө хамгийн зөв сонголт хийгээрэй. Найз залуугаас чинь булаамаар байдаг гэхдээ тэр залууг гомдоомооргүй байна гээд байгаа.

Өөрөөсөө дүү хориход байгаа ухаантай сайн, хэзээ гарах нь мэдэгдэхгүй залууг сонгох уу эсвэл өөр аймагт 14 хоногийн дараа ирэх омголон зарим үед хэнэггүй бас зарим үед архи уудаг залууг сонгох уу? Эсвэл 6 сар хүртэл хоёуланг нь байлгаж байх нь дээр үү? Найз залуутай сард 2 удаа уулздаг дотно харьцаатай. Дүү залуутай бол тийм юм байхгүй боломж ч байхгүй.

Дүү залуу байнга хүүхэд яриад л аав ээжтэй минь танилцаач гээд миний ажлыг хүртэл хэлсэн байгаамдаа. Дүү залуу найз залууг мэднэ. Найз залуу бол дүү залууг мэдэхгүй ээ. Гэртээ байхдаа 2-уулантай нь яриад л найз залуутай уулзахдаа утсаа унтраагаад л сэтгэл түгшүүртэй юмаа. Гэхдээ би хориход очиж тэр залуутай уулзахад анх хараад хөөх ийм сайхан залуу юм уу гээд л өөртөө дуу алдсан шүү. Бас өмнөөс нь хармссан. Надад гарц өгөөч болдог бол хоёуланд нь өөрийгөө хуваагаад сайн сайхан хань нь болохсон. Аль нэг нь надаас болоод архи бага хэрэглэдэг нь хэт ороод, хориход байгаа нь гутарсандаа өөртөө муу юм хийчих вий гэж бас зовох юм. Анхны хайр минь бүтээгүй энэ найз залуу миний 2 дахь л эр хүн. Надад зөвлөгөө өгөөрэй

access_time 2018-04-12 13:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt