Банкны захирал гадаад залууг амрагаараа сонгосон Соко бодит үнэнээ дэлгэсэн нь

 

Нийтийн анхаарлыг өөрөөсөө холдуулах дургүй олны танил хүмүүсийн нэг бол трансжендер Солонго юм. Экс найз залуугийнхаа бэлэглэсэн 1800$-ын үнэтэй алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгжөө зүүхээ больсон талаар цахимд нийтэлсэн нь түүний хамгийн сүүлд тарьсан шуугиан.

Мөн түүний гурав дахь найз залуу гадаад хүн бөгөөд банкны захирал хэмээн ам алдсан Соко цахим хуудаснаа өөрийн бодит 10 үнэнийг ийн бичжээ:

1.Монголын хамгийн анхны олон улсын трансжендер мисс

2.Монголд буй хоёрхон хүйс солиулсан хүний нэг

3.Бодсоноо биелүүлж зорьсондоо хүрдэг зантай

4.7-р ангиасаа фм, тв хөтөлж, гоо сайхны лангуу ажиллуулж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Одоогоор реклам тв хөтөлж, Японоос суудлын машин оруулж ирдэг

5.Нийгэм, гэр бүлдээ 100 хувь хүлээн зөвшөөрөгдөж чадсан

6.Сошл орчинд инстаграм, фэйсбүүк профайл, пэйж хуудас нийлсэн 200 мянган дагагчтай. Монголын хамгийн том “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин олны танил урлагийнхны оролцдог 21000 шоуны ард түмний ялагч, Z24 ticket agency-гийн нүүр царай

7.Хувьдаа өөрийн нэр дээрх 2015 fx 35 , 2016 nx200t хоёр автомашинтай, хоёр байртай

8.Одоо 25 настай, нохойнд хайртай / 3 дахь найз залуутайгаа үерхэж буй/

9.МУИС-ийн реклам сурталчилгаа менежментийн анги төгссөн менежер мэргэжилтэй

10.Архи тамхи мэтийн хорт зуршилгүй, гоо сайхны хэрэглээ өндөртэй. Өөрийнхөөрөө байж дуртай зүйлдээ хөглөгдөж амьдрах дуртай.

access_time 2017-10-02 18:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt