Дүүдээ үнэнийг нь хэлэх үү…?

Би хувийн байгууллагад нягтлан хийдэг жирийн л нэгэн эмэгтэй. Гэтэл нэг өдөр манай ажлын эмэгтэйчүүд гадуур гарсан тэр өдөр нэлээн согтоцгоож. Гэтэл манай найзын дүү гэх залуу ирж бид нарыг хүргэж өгсөн юм. Тэр залуу намайг хамгийн сүүлд хүргэж өгсөн юм. Би гэртээ ороод түүнийг цай уугаад яв гэж хэлээд цай өгөөд хэсэг зуур юм ярьж суулаа. Надад маш их таалагдсан. Дараа өдөр нь орой ажил дээр ирээд болзоонд урьлаа би хүнтэй болзоогүй 5 жил болсон байсан юм.

 

Их л сайхан санагдаж билээ.Тэр залуу Орос улсад сурч байгаад саяхан ирсэн их л боловсон яриатай дажгүй залуу. Гэтэл өчигдөр би Орост байдаг төрсөн дүүтэйгээ элдвийг л ярьлаа тэгсэн манай дүү надад анхны хайрынхаа зургийг харуулаад аниа би энэ залууд л хайртай одоо яах вэ гэх нь тэр. Гэтэл өнөө зурган дээр надтай болзоод байгаа залуу дүрээрээ байж байх юм. Би ч хэлэх үггүй болчихлоо. Өнөөдөр өнөө залуу ажил дээр ч ирээд утсаар ч залгаад уулзъя гээд байх юм. Би одоо яах вэ? Чи миний дүүтэй үерхдэг байсан юм байна штээ гээд хаях уу эсвэл дүүдээ үнэнийг нь хэлэх үү…?

access_time 2017-10-02 17:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt