О.Түмэннаст: Хөрөнгийн бизнест хэн чаддаг нь үлдэнэ
Ид хийж бүтээх насан дээрээ яваа энэ залуухан бүсгүйг О.Түмэннаст гэдэг. Ажлын туршлага бага ч хэдийнэ салбартаа орон зай, нэр хүнд олсон, биеэ даасан чадварлаг боловсон хүчин болжээ. Ажлын гараагаа “Алтай констракшн” компанийн Х.Бат-Эрдэнэ захирлын туслахаас эхэлсэн ч өнөөдөр өөрийн гэсэн компаниа байгуулж, ажлын байр бий болгож, хүний итгэл дээр тулгуурласан хөдөлмөрийг бүтээсэн амжилттай сууна. Шинэ үеийнхний шижигнэсэн амжилтын тод үлгэр дуурайл хэмээн түүнийг бид онцолж байна. Компаниа байгуулаад жил гаруйхан болж буй ч нийгмийн хариуцлагаа нэн түрүүнд эрхэмлэж гэртээ хүүхдээ хардаг эхчүүд, хараахан ажилгүй байгаа бүсгүйчүүдийг ажилд зуучилж өгөхөөс эхлээд түүний бизнес, компанийн цар хүрээ улам өргөжсөөр байна. Хэтийн зорилго ярихаасаа илүүтэй өмнөх ажлаа л хариуцлагатай хийх ёстой гэж өөрийгөө илэрхийлэх Санхүүгийн их сургуулийн бизнесийн магистрант, “Түмэн зууч” ХХК-ийн захирал бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялъя.
-Юун түрүүн хаврын урь орсон энэ өдрүүдэд оргилсон эрч хүчтэй, амжилт бүтээл ихтэй залуу бүсгүйтэй уулзаж байгаадаа таатай байна. “New generation” буланд тавтай морил! Өөрийгөө танилцуулаач?
-Талархаж байна. Намайг О.Түмэннаст гэдэг.29 настай. МУИС-ийн Хятад хэлний орчуулагчийн ангийг дүүргэсэн хэдий ч “UA Consulting”-ийн захирал А.Урангоо эгчийн ажлын саналыг хүлээн авснаар тус компанийг үүсгэн байгуулалцаж, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан гэх үү дээ. Тэндээ 4 жил гаруй ажиллаад, өөрийнхөө “Түмэн зууч” компаниа үүсгэн байгуулсан.Манай компанийн хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлал, борлуулалт, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.Сүүлийн үед барилгын компаниудын бартерын байрнуудыг хурдан шуурхай зарах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
-Хүний бүрийн оюутан нас хамгаас тод сайхан дурсамжтай үе байдаг.Оюутан ахуй насаа дурсаач.Ажил хэрэгч бүсгүй Түмээ, оюутан Түмээ хоёрын дунд хэр их ялгаа байсан бэ? Яг л өнөөдрийнх шиг дайчин, хөдөлмөрч оюутан байсан байх гэж бодогдож байна?
-Нэгдүгээр курст байхаасаа л ажиллаж “АПУ”, “Пепси”, Макс зэргийн компаниудын сурталчилгааг хийдэг байсан.Сүүлд нь сурталчилгааны ажил хийх охидууд хэрэгтэй байна гэсэн санал ирж байлаа.Ингэж л анги болон сургуулийнхаа охидуудыг удирдан, зохион байгуулж ажиллаж үзсэн.Өөрөө ажлын байраар хангагдаж, бусдыг ч ажилд зуучилж эхэлсэн гэсэн үг.Энэ мэтээр үл хөдлөх хөрөнгө болон хүний нөөц зуучлалаар ажилласаар ирсэн гэх үү дээ. Нөгөөтэйгүүр ажлын гараагаа эхлэхээсээ л барилга, үл хөдлөх хөрөнгийн салбартай холбогдсон.
-О.Түмэннаст хэр амбицтай бүсгүй вэ? Үлгэр дуурайл авдаг, үг яриаг нь сонсох дуртай хүн бий юу?
-“Ажигана” группийн Э.Туул эгчийг их хүндэлдэг. Түүний сошиал орчинд түгээж байгаа мэдээлэл, үзэл бодол, хандлагыг нь их ажигладаг. Ер нь эргэн тойрноосоо дайчин, хүчирхэг, хөдөлмөрч хүмүүсийг харж үлгэр дуурайл, эрч хүч авахыг хичээдэг. Олон ажил сольж, хувирахгүй нэг чиглэлээ бариад тууштай ажиллахыг зорьдог.Энэ бол миний салбартаа баримтлах амбиц юм уу даа.
-Маш олон үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниуд байдаг. “Түмэн зууч” тэдгээрээс юугаараа ялгарах вэ?
-Анх энэ салбарт ажиллаж эхлэхдээ л хоёргүй сэтгэлээр хандсан байдал маань туршлага хуримтлуулахад нөлөөлсөн.Хоёрдугаарт, компани байгуулна гэдэг бүх хариуцлагыг өөр дээрээ авчирч байна гэсэн үг.Цаг хугацаа бол алт.Гэтэл хүнээс зарж чадахгүй үл хөдлөх хөрөнгө аваад удаадаг.Энэ нь эргээд үнэгүйдэх маш том эрсдлийг дагуулж байдаг. Тэгэхээр хариуцлага, эрсдэл, ололт амжилт бүгдийг тооцоолж ажиллах ёстой гэсэн үг. Миний хувьд хүн ялгаж харьцдаггүй.Олон байртай том компанийн захирал, насаараа хураасан хөрөнгөөрөө авсан ганц байртай ч хүн байна.Тэднийг ялгаж харьцаж болохгүй.Мөн зарах байраа сонгохдоо яг л өөрөө авах гэж байгаа юм шиг сонгодог. Товчхондоо манай компанийн хувьд зарж чадах, цөөхөн үл хөдлөх хөрөнгөөр л ажлаа явуулдаг. Бусад компаниуд шиг заруулна гэсэн бүгдийг аваад байдаггүй.
-Түншүүд буюу танай компанийг сонгон үйлчлүүлэгчдийн тухайд сэтгэл ханамж хэр байдаг вэ? Цар хүрээ нь өргөжиж байна уу?
-Өмнө нь харилцаж байсан хүмүүсээс эхлээд шинэ үйлчлүүлэгчид ч бий. Манайхтай урт хугацааны хамтын ажиллагаатай үл хөдлөх хөрөнгөө байнга зарж, түрээслүүлдэг компаниуд ч байна. Гэхдээ манай компанийн хувьд цөөхөн үйлчлүүлэгчдийн дунд чанартай, түргэн шуурхай, найдвартай, шударга үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл, хандсан хүн бүрт гараа сунгаад байдаггүй гэсэн үг. Тухайн хөрөнгө зах зээлийн үнэтэйгээ хэр уялдаж байна, үнийн хувьд уян хатан байж чадах эсэх, мөн иргэдийн таалалд хэр нийцэх вэ зэргийг харгалзан судалж үзсэний үндсэн дээр гэрээ хийж хамтарч ажилладаг. Одоогоор манай санд 120 гаруй үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна.-Манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл нь хэр байдаг вэ? Хөгжсөн салбар гэж төдийлөн нэрлэж болохгүй байх гэж бодоод байна л даа?
-Манайд бол 1990 оноос буюу өмч хувьчлал явагдсан үеэс хойш үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн түүх эхэлдэг. Харин зуучлалын салбарын тухайд маш хурдтай, өрсөлдөөнтэй хөгжиж яваа. Чухамдаа хурдацтай хөгжиж байгаа байдал намайг энэ салбар луу уруу татсан гэж болно.
Миний хувьд ОСМО-г энэ салбартаа анхдагч гэж боддог байсан ч судлаад үзэхэд Америкийн хөрөнгө оруулалттай “Инфо хаус” гэж ҮХХ зуучлалын компани 1998 онд байгуулагдан ажиллаж байсан юм билээ. Мөн дэлхийн томоохон франчайзинг компани ороод ирлээ. РЕ/МАХ гэхэд маш олон салбар, агентуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өргөжсөөр байгаа.Нэг айлд нэг бөө, нэг сүлжээний бизнесчин байдаг гэдэг шиг л нэг айлд нэг РЕ/МАХ-чин байдаг боллоо гэж ярьдаг болсон.Энэ хэрээрээ залуусын сонирхлыг асар ихээр татдаг салбарын нэгд зүй ёсоор орж эхэллээ дээ.Энэ бүхэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын давуу тал.
Гэтэл үүний хажуугаар сул тал гэж бий.Тухайлбал, ямар ч хяналт, цензур алга.Дурын хүн энэ салбарт орж ирж байна.Зар тавьж, пэйж хуудас ажиллуулаад л үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эрхэлчихдэг гэсэн амархан сэтгэхүйтэй хүмүүс их болж.Мөн манайд энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин хөгжөөгүй.Ямар ч патентгүйгээр хүссэн хүн бүр энэ салбарт орж ажиллаж байна.Эхэн үедээ ажлаа эрчимтэй хийж байгаад зогсонги байдалд ормогц нь орхидог жишиг тогтох хандлагатай байгаа зэргийг дурьдаж болох юм.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын холбооноос гаргаж буй мэдээллээр, одоогоор 250 компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгэгдсэн байгаа юм. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй компани байдаг гэх. Энэ дээр РЕ/МАХ-ийн 20 гаруй салбаруудыг нэмбэл 100 гарчихаж байх жишээний.
-Хэдий хөгжиж байгаа ч маш жижиг зах зээл дээр хамгийн их өрсөлдөөн явагдаад байгаа юм шиг санагдлаа?
-Яг үнэн.Хэн чаддаг нь л үлдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт компани нээгдэхдээ ч амархан. Хаагдахаа ч хялбархан. Тэгэхээр туршлагаас гадна үйлчлүүлэгч нар буюу харилцагчдынхаа итгэлийг алдахгүй байх нь чухал.Яг л нэг зангаараа, хэлсэндээ хүрдэг, шударга байхыг л манай хамт олон эрхэмлэн ажилладаг.
Үл хөдлөх хөрөнгөө хэдий хугацаанд, хичнээн төгрөгөөр зарахаа маш сайн тохиролцсоны үндсэн дээр зардаг. Яг л тохирсон ёсоор хугацаа, үнийн дүндээ өөрчлөлт оруулахгүй зарж, түрээсэлж өгөхийг л хичээдэг. Өөртөө итгэлтэй, мөн тухайн үл хөдлөх хөрөнгөнд тодорхой үнэлэлт өгсний эцэст л хоног, хугацаа амлаж чадна шүү дээ. Хугацаа заана гэдэг бол маш том хариуцлага.Учир нь заасан хугацаандаа ажлаа түргэн шуурхай, найдвартай явуулж байж л үйлчлүүлэгчийнхээ итгэлийг олж авна шүү дээ. Итгэл даасан харилцагч, үйлчлүүлэгч, амьд харилцаан дээр л тулгуурладаг салбар юм.
-Манайхан худалдан авах, шийдвэр гаргах зан төлөв тогтворгүй, эргэж буцаж, эргэлзэж тээнгэлздэг улс.Тэгэхээр нэг талаараа эрсдэл маш өндөр салбар байхыг үгүйсгэхгүй юм?
-Ямарваа худалдан авалт хийхдээ тогтворгүй, бусад хүмүүсийн үнэн худал нь мэдэгдэхгүй үгнээс болж санаагаа өөрчилдөг хүмүүс цөөнгүй таардаг.Бүр байраа авахаар тохироод нэр дээрээ шилжүүлэх гэж байхдаа ч хөндлөнгийн хүний үгнээс болоод худалдан авалтаа зогсоодог хүмүүс ч бий.Мэдээж үүний цаана их хэмжээний мөнгө, зарим хүний насаараа цуглуулсан хөрөнгөний асуудал ч яригдана.Ийм учраас маш сайн судалж шийдвэр гаргах ёстой.Гэхдээ ямар ч үндэслэлгүй мэдээлэл, цуу яриа, үнэн худал нь мэдэгдэхгүй зөвлөгөө бүрт итгэх нь зөв үү гэдгийг бодох л хэрэгтэй.
Тухайлбал, бартерын байрыг бэлэн мөнгөөр маш боломжийн үнээр зардаг.Гэтэл зарим хүмүүс эргэлздэг.Хямд болохоор муу байж мэднэ гэж хаширладаг.Тиймээс иргэдийн яг л энэ төөрөгдөл, эргэлзээ дээр үнэн бодитой, ул суурьтай, зөв зөвлөгөөг өгч чадвал борлуулалт хийж чадна.
-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандах, өөрөө зар мэдээ тараах хоёр юугаараа ялгаатай вэ? Ихэнхи нь ийм төрлийн компанид хандах нь өөрт алдагдалтай гэж боддог юм билээ?
-Яахав энэ үйлчилгээг мэдэхгүй хүмүүс төвөгшөөх нь бий.Бүр барилгын компаниуд ч зуучлалын байгууллагад ханддаггүй байсан үе саяхан.Гэтэл одоо бол арай өөр болсон.Ихэнх хүмүүс үл хөдлөх зуучлалын компаниудыг мэдэж байна.Бүр аль нь ямар компани, хэн нь хэн бэ гэдгийг ч ялгадаг болчихож. Саяхан би 2010 оны “Үл хөдлөх зуучлалын компанийн төлөвшил” гэсэн эрдмийн ажил уншсан. 2010 оны судалгаанаас үзэхэд хүмүүс ихэвчлэн сонин, сэтгүүл, зурагтаар реклам сурталчилгаа явуулдаг байж.Харин одоо бол өөрөө стрестэхгүй, найдвартай, шуурхай, мэргэжлийн байгууллагад нь хандах сонирхолтой болсон.Хамгийн наад зах нь, зарын дагуу тасралтгүй утас нь хангинаж, сонирхсон хүмүүст тухайн байр, орон сууцаа үзүүлэхээс эхлээд бухимдуулах асуудал их тулгарна.Гэтэл энэ бүгдийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар нь шийдээд өгчихөж байна шүү дээ. Бүр тодруулбал, зуучлалын компанид хандсанаар эрсдлээс сэргийлж, үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлүүлж, хурдан шуурхай үйлчилгээг авч чадна.
-Манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, төрийн зохицуулалт дутмаг байдаг гэж үү?
-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгууллаа гэхэд ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.Хэн дуртай нь компани байгуулаад энэ салбар луу орж байна.Энэ нь нэг талаараа их аюултай.Сайн борлуулагч нар ч байна.Хайнга хандаж хүний хөрөнгө үнэгүйдүүлж байгаа хүмүүс ч байна.Иргэний хуулийн 411-р зүйлд зуучлалын онцгой эрхийн гэрээг зөрчсөн тохиолдолд нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг заасан 2 заалт л байдаг.Үүнд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй.
-Залуу хүний өмнөө тавьсан зорилго их сайхан.Дундрашгүй их мөрөөдлөөр жигүүрээ хийж, шавхагдашгүй их нөөцтэйгээр хөдөлмөрлөсөөр байхад нэг л өдөр амжилтанд хүрнэ.Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцаач?
-Нүсэр баг бүтэцтэй, учиргүй том компани болно гэсэн зорилт өмнөө тавьж ажиллахыг хүсдэггүй. Итгэл даах, хариуцлагатай цөөхөн баг хамт олноор найдвартай, хурдан шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэх л зорилт тавьж ажиллаж байна. Хүн удирдах, хүнтэй ажиллах тал дээр өөрийгөө ч, ажилчдаа ч хөгжүүлсээр байхыг эрмэлзэнэ.Харин мэргэжлийн талын ажил, туршлага аажимдаа болчихно гэж үздэг.Ер нь хүн өмнөх ажлаа л маш сайн хийдэг байхад аяндаа бүх зүйл болно доо гэж боддог.Хэцүү байна, болохгүй байна гэж ярихыг хүсдэггүй.Ярьж ч байгаагүй.
-Сэдвээсээ бага зэрэг хазайсанд уучлаарай. “UA Consulting”-ийн захирал А.Урангоо та хоёрын дундах маргаан олон нийтийн анхаарлыг их татсан. Энэ асуудал дээр одоо байр сууриа илэрхийлвэл ямар вэ?
-Нэг ийм үг байдаг даа.Араас муулаа л биз.Аяга цайны ард инээгээд л уулздаг хорвоо.Хов тараагаа л биз.Угаасаа ч хоёр хүн мэддэг нууц гэж байдаггүй. Бид хоёрын хувьд хуурай эгч дүүс.Миний хувьд тухайн компанид насаараа ажиллахгүй нь тодорхой байсан.Ажиллаж байх хугацаандаа хийх ёстой зүйлээ цаг тухайд нь ягштал нь хийдэг байсан.Гарах цаг нь болсон учир өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн.Харамсалтай нь энэ бүгдийн дараа үл ойлголцол үүссэн.Гэхдээ би ямар нэгэн хар буруу юм санадаггүй.
-Өөрийг чинь ажлаас гарахад дургүй байсан уу?
-Намайг гарахад амжилт хүсээд “Чиний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их” гэж хэлж байсан.Би ч тэр компанийг өсөн дэвжихэд тус нэмэр болсон гэж өөрийгөө дүгнэдэг.Харамсалтай нь мэдээллийн сайт дээр гарсан А.Урангоо эгчийн ярилцлагыг хараад маш их эмзэглэсэн.Нөгөөтэйгүүр эргэн тойрны хүмүүс маань үүнд бухимдаж над руу хандаж байсан нь ч нөлөөлсөн.Гэхдээ тухайн үед бухимдаж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэл зөөлөрч байна.
-Нэгэн үе хамт ажиллаж явсан хүн нь биеэ даагаад бизнесээ босгохоор явж байна.Нэг салбар, чиглэлийн байгууллагуудын хувьд хамтарч ажиллаж, холбоотой байдаг уу?
-Анх нэг хамт олон болон ажиллаж байхдаа бид бүхэн тус тусдаа ажиллах үе ирнэ.Тэр үед хамтраад нэгнээ дэмжээд явна гэж ярилцдаг байлаа.Гэвч одоогоор сүрхий холбоо алга.Миний хувьд эрсдлээ тооцоолоод, хариуцлагаа үүрээд явж чадна гэж бодсны үндсэн дээр компаниа нээсэн.Тийм ч учраас бизнесийнхээ шударга зарчмаар бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгууллага, хүмүүст үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллана.
-Таны хамгийн анхны борлуулалт ямар үл хөдлөх хөрөнгө байсан бэ?
-Өмнөх компани дээр анхны борлуулалт түрээс байсан бол энэ компанид анхных нь борлуулалт байсан.Миний хувьд өөрийн гэсэн рекордтой. Хамгийн хурдан хугацаанд борлуулсан байр гэвэл 1 цаг 30 минутад борлуулсан “Хурд”-ын “Рапид”-ын байр. Харин олон байр зарсан нь гэвэл нэг өдрийн дотор таван байр борлуулсан өөрийн гэсэн рекордтой явна.Энэ амжилтаа цааш нь ахиулахыг хичээн ажиллаж байна.
-Цаг наргүй их ажлынхаа хажуугаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?
-Амралтын өдөр, баяр ёслол гэлтгүй цаг наргүй ажилладаг салбар.Тасралтгүй утас дуугарч байдаг.Миний хувьд багаасаа л утсаар ярих сонирхолтой байсан болохоор ч тэр үү утсаар ярихаас огт залхдаггүй бас төвөгшөөдөггүй.Мөн утасны дугаар цээжлэхдээ дажгүй сайн.Энэ маань ажлаа явуулахад том давуу тал болдог юм болов уу гэж боддог.
Бусад залуусын адил өдөр ажлаа хийгээд, орой хичээлдээ яваад завгүй өнгөрч байна.Хааяа амрахаараа гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарахыг боддог.Бусад үед аль болохоор олон хүнтэй уулзаж, өөрийгөө задлахыг хичээдэг.
-Гэр бүлийн чинь хүн ямар ажил эрхэлдэг хүн байдаг вэ?Бас хэрхэн танилцаж байв?
-Би нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.Гэр бүл болоод есөн жил болж байна.Нэгдүгээр курстээ танилцаж үерхээд гэр бүл болсон.Хүүхэд маань одоо 4 ой хүрэх гэж байна.Нөхөр маань менежментийн зөвлөгөө өгдөг компанийн захирлаар ажилладаг.Үеийнхээ залуусын адил ажиллаж, хөдөлмөрлөж, сайхан амьдрал цогцлоохын төлөө зүтгэж явна даа.Сургуульдаа ч сурч, хүүхдээ ч өсгөж, ажлаа ч хийж, гэр бүлийн эзэгтэй хүний үүргээ ч орхигдуулахгүйг хичээж байна.
Ийнхүү оргилуун хүсэл, эвдэрээгүй араншин, том үүрэг хариуцлага хүлээсэн О.Түмэннаст гэх бүсгүйтэй ярилцлаа.Чин сэтгэлээсээ, итгэл сэтгэлээ уудлан ярилцсан ярилцагчдаа талархъя
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
ОХУ-ын тэрбумтнууд “Yandex”-ийн 51 хувийг $7 тэрбумаар үнэлэн худалдан авч магадгүй
2023-05-22
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч, нэг хүн бэртжээ
2023-05-22
-
Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно
2023-05-22
-
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна
2023-05-19
-
Шуурганаар 38 айлын хашаа нуран, дээвэр хууларч, цахилгааны утас гэмтжээ
2023-05-19
-
“Burberry” АНУ-д эрэлт буурсныг мэдээлснээр хувьцааны ханш нь унав
2023-05-19
-
Автомашин түр зогсох үед буугаад сураггүй болсон хүнийг нисэх буудлаас олжээ
2023-05-19
-
“Их-7”-ийн бүлэг ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, шинээр хориг тавина
2023-05-19
-
Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
2023-05-19
-
Францын Ерөнхийлөгч Макроны Монголд хийх айлчлал ням гарагт эхэлнэ
2023-05-19
-
Монгол, Чех улсууд эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллана
2023-05-13
-
Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг даатгалаас хөнгөлнө
2023-05-11
-
Хөвсгөл аймаг манай улсын нийт ойн сангийн 40 хувийг бүрдүүлдэг
2023-05-11
-
“Airbnb”-ийн орлого шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь уналаа
2023-05-11
-
ОБЕГ-аас цэцэрлэгийн ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгов
2023-05-11
-
Байгаль хамгаалагчдыг АНУ, Австрали, Канад зэрэг улсад бэлтгэнэ
2023-05-11
-
Драмын театрын зогсоолын үйл ажиллагааг энэ сард зогсоож, тохижуулахаар шийджээ
2023-05-11
-
АНУ-ын Мичиган мужийн ойд төөрсөн хүү хоёр хоног цасаар амь зууж байжээ
2023-05-11
-
Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй
2023-05-11
-
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг тодруулав
2023-05-11
-
Финландын Ерөнхий сайд нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ
2023-05-11
-
“Victoria’s Secret”-ийн загварын шоу энэ намар эргэн ирнэ
2023-05-10
-
Орхон аймагт 24 цагийн үйлчилгээтэй “Цахим төв” ашиглалтад орлоо
2023-05-10
-
Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
2023-05-10
-
Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна
2023-05-10
-
Үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх УИХ-ын гишүүний хэргийг шүүхэд шилжүүлэв
2023-05-10
-
Шүүхээс Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэж хохирогчид $5 саяыг төлүүлэхээр боллоо
2023-05-10
-
АТГ эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2023-05-10
-
Монголын оюун ухааны академийн хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ
2023-05-10
-
ОБЕГ-ын нисдэг тэрэг өнөө өглөө осолджээ
2023-05-10
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101583 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63806 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53712 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45615 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43824 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40365 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34838 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32866 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32765 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32216 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31963 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28738 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28682 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28602 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28149 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27976 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27976 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27832 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25537 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24381 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23715 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23512 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23483 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
23043 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22483 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22448 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22355 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
22044 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21674 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21476 Уншсан