Нийслэлийн нийтийн тээврийн нэг жилийн орлого 151 тэрбум 142 сая төгрөг болжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд 151 тэрбум 141 сая 893 мянга төгрөгийн орлого олжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэн нэг жилийн хугацааны зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гаргасан байна. Тодруулбал, өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэснээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлсэн байна.
Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчжээ. Хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар–Офицеруудын ордон” чиглэлд өдөрт 16,181 удаагийн зорчилт хийгдсэн бол ХО:4 буюу “Тэрэлж–Налайх–Дүнжиргарав” чиглэлд хамгийн бага өдөрт 224 удаагийн зорчилт бүртгэгджээ.


Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд дунджаар ажлын өдөрт 154,958,848 төгрөг, амралтын өдөр 100,739,741 төгрөг байв. 2017 дөрөвдүгээр сарын 01-ээс 2018 дөрөвдүгээр 01 хүртэлх нэг жилийн нийлбэр дүнгээр 151.141.893.370 төгрөг болсон нь өмнөх нэг жилийн нийлбэр дүнтэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй гарсан байна.

Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг

access_time 2018-04-09 13:42

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt