Аргал тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ


Монгол Улсад “Улаан ном”-нд орсон нэн ховор амьтдын зүйл анги цөөнгүй бий. Тэдгээр ховор амьтад жил ирэх тусам цөөрсөөр одоо хэдэн арваар тоологдох болж, зарим нь бүр гарын арван хуруунд багтахаар цөөн болчихоод байгаа. Ийн хурдацтайгаар амьтад хорогдох болсон шалтгаан нь тэд байгалийн жамаараа бус зүй бусаар үхэж, үрэгдэж буйтай холбоотой юм. Мэдээж зүй бусаар хорогдож буйн цаана хулгайн буюу зөвшөөрөлгүй хууль бус ан агнагчид байгаа нь ойлгомжтой. Өчигдөр л гэхэд Төв аймаг Лүн сумын замын цагдаагийн алба хаагчид хууль бус ангийн хэргийг илрүүлээд байгаа. Тодруулбал хоёр иргэн хориотой ан хийж, “соната-5” маркийн авто машинд аргал тээвэрлэж яваад Лүн сумын цагдаагийн хэсэгт саатуулагдсан байна.

access_time 2018-04-09 13:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt