Д.Сумъяа: Монголчууд бид бүгдийг чадна

Өчигдөр МУБИС-ийн удирдлага, оюутнууд чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, жудо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа, боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүллээ. Эдгээр тамирчид гурвуулаа МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “athlete career” ангийн оюутнууд аж.

“Athlete career” ангийг хоёр жилийн өмнө нээсэн бөгөөд анхны төгсөгчид нь Д.Сумъяа, П.Орхон, Д.Отгондалай нарын 20 гаруй тамирчид ажээ. Уг ангид ОУХМ-аас дээш спортын зэрэг цолтой, хичээлд суух цаг зав багатай тамирчид суралцдаг байна. Учир нь тухайн ангийн сургалтын 40 хувь нь онол, 60 хувь нь дэвжээн дэх тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт бүхий практик байдаг аж. Мөн энэ үеэр МУБИС-ийн удирдлагууд Д.Сумъяа, П.Орхон, Д.Отгондалай нарт магистрын ангид суралцах 100 хувийн тэтгэлэг олгосон юм.

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Д.Сумъяа: Өсвөрийн дүү нартаа зөвлөхөд өмнөө зорилго тавь. Түүндээ яаж хүрэх шат дарааллаа ч төлөвлө. Монголчууд бид бүгдийг чадна. П.Орхон, Д.Отгондалай бид гурав бол үе үеийн алдартай тамирчдын буухиаг залгаж буй төлөөлөл, нэг үе. Тэгэхээр та бүхэн ч бас хичээгээрэй” гэв.

Түүнээс алтан медалийн төлөөх барилдааны талаар асуухад “Өмнө нь тэр япон тамирчинд гурав хожигдсон, барилдааны техник, тактикийг нь ерөнхийдөө мэддэг болсон байсан. Хөлс, хүч шавхсан үнэхээр хүнд барилдаан байсан. Эхний 4-5 минутад би их хүч гаргасан. Түүнээс хойш маш их ядарч, цуцсан. Сүүлийн завсарлагын үеэр дэвжээний захад амарч байхдаа гүн амьсгаа аваад боссон. Тэгэхдээ л “би тэвчээртэй байх ёстой. Шийдэх ёстой. Чадах ёстой” гэж өөртөө хэлээд л гарсан. Ингэж шийдсэн маань, бодож гарсан маань надад ялалт болж ирсэн” гэлээ.

access_time 2017-09-16 18:21

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt