УИХ 48 цагийн дотор Д.Гантулгыг гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг ШИЙДЭХ ЁСТОЙ


УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан “Д.Гантулга гишүүн УИХ-ын гишүүнээс түтгэлзэх асуудлыг тавьж байсан ч одоо л албан ёсоор өргөдлөө өгч байна гэж ойлгож байна” гэж өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл Д.Гантулгын бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос хандан тавиад байгаа талаар зарим эх сурвалж мэдээлсэн юм.

Бид энэхүү хэрэг дээр ажиллаж буй хуульч Б.Мэргэнээс тодруулга авахад “Гишүүн хэчнээн өөрөө хүсэлт өгсөн ч гэсэн Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэх л ёстой.

Хүсэлтээ өглөө гээд л их хурлын дарга ч юм уу шийдчихгүй. Тэгэхээр тэр ажиллагаа хийгдэхийг хүлээнэ.

Бид Прокурорт УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг доороос нь эхлээд өгсөөр ирсэн.

Өчигдөр Улсын Ерөнхий Прокуророос хүсэлт өгсөн болов уу.

Д.Гантулга гишүүн өөрөө хүсэлт өгсөн, өгөөгүй угаасаа хэлэлцэх гэж байсан гэсэн үг. Тэрийгээ мэдээд өөрөө түрүүлээд өгч байгаа л юм байна. Би өөрөө хүсэлтээрээ өгч байгаа шүү гэж харагдах л гэсэн арга юм даа.

Прокуророос хүсэлт ирэнгүүт 48 цагийн дотор хэлэлцэх ёстой учир маргаашийн чуулганаар хэлэлцэхгүй бол хуулийн хугацаа нь дуусна гэсэн үг” гэлээ.
Хуульчийн тайлбарлаж буйгаар УИХ Д.Гантулга гишүүнийг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг маргаашийн дотор хэлэлцэхгүй бол хууль зөрчих юм байна.

access_time 2018-04-06 10:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt