Бразилийн ерөнхийлөгч асан Лула-г шоронд хорих шийдвэр гаргажээ

Бразилийн Порту-Алегри хотын бүс нутгийн шүүхийн шүүгч тус улсын ерөнхийлөгч асан Лула да Сильвад баасан гарагийн 17.00 цагаас өмнө цагдаагийн газарт очин бууж өгч, шүүхээс ногдуулсан ялаа эдэлж эхлэхийг анхааруулсан захирамж бүхий баривчлах зөвшөөрөл олгосон байна.

“Ерөнхийлөгч асан Лулагийн хувьд, түүний хашиж байсан албан тушаалын нэр хүндийг харгалзан Куритиба хотын цагдаагийн газарт сайн дураараа очих боломжийг би түүнд олгож байна” гэж шүүгчийн шийдвэрт дурджээ.

Лула да Сильва-г авлигын хэрэгт буруутган яллаж, энэ оны нэгдүгээр сард түүнд 12 жил нэг сар шоронд хорих ял ногдуулсан юм. Бразилийн Дээд шүүх түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах өргөдлийг өнгөрсөн лхагва гарагт хэлэлцээд хангахаас татгалзаж, шоронд хорих зөвшөөрөл олгосон байна.

access_time 2018-04-06 10:17

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt