Д.Намсрайноров: Хүүхдүүдээ өр зөөлөн сэтгэлтэй болоосой гэж хүсдэг
Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров гэргий Ц.Баярчимэгтэйгээ Алтан тахиа жилийн намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хуримаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Гурван сайхан хүүхдийн эцэг эх тэд гэр бүл болсноосоо хойш 10 жилийн дараа ийнхүү албан ёсоор хуримаа хийсэн юм.
Эхнэр нь оюутан ахуй цагаасаа гурван хүүхдээ өсгөж, арын албыг нь дааж ирсэн Баянхонгор аймгийн харьяат, Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, өдгөө “NBNTO” буюу гэр бүлийн гишүүдийнхээ нэрийн эхний үсгээр нэрлэсэн компаниа үүсгэн байгуулан ажиллаж байна. СТА, дуучин Д.Намсрайноровтой гэр бүлийнх нь амьдралын талаар ярилцлаа.
-Хурим найр сайхан болов уу?
-Юуны өмнө налгар намрын мэндийг уншигчдадаа хүргэе. Хурим найр сайхан болж өнгөрлөө. Миний анхны уран бүтээл 2006 онд гарч байлаа. Түүнээс хойш 11 жил дуулаад хүмүүсийн баяраас хуваалцаж, ая дуугаараа багахан ч гэсэн бэлэг барьж, олон хүн баярлуулж ирсэн байна. Нэг мэдсэн өөрийгөө мартсан байж.
2007 онд гэр бүлтэй боллоо. Зургаа, долоон жил амьдраад хуримаа хийх юм сан гэж ярьдаг байсан ч амжихгүй явсаар гурав дахь хүүхэд маань төрчихлөө. Ингээд хуримаа хийхгүй бол оройтох нь гэж бодогдоод зориглосон.
Өдрийн сайныг хүлээж, 2017 оны есдүгээр сарын 6-ны намрын эхэн сарын шинийн 15-ны сайхан өдөр хуримаа хийлээ. Яггүй ажил байдаг юм байна. Бид хүний хуримд очихдоо хоёр дуу дуулаад гараад гүйдэг байлаа. Цаана нь ямар их ажил байдгийг өөрсдийнхөө биеэр мэдэрлээ. Одоо бол хуримаа хийх залуу хосуудад үнэрхэж дуулахгүй гэж бодож байна.
Эхнэртээ анхны харцаар дурлаж байлаа.
-Эхнэртэйгээ танилцсан өдрийг эргэн дурсахгүй юу?
-Би Төв аймгийн Өндөрширээт сумын хүүхэд. Хөдөө найман жилээ төгсөөд, морин дэл дээр чавхдсаар дөрөв таван жилийг хөдөө өнгөрүүлсэн. Ингээд дуучин болно гэсэн зорилго тавиад 2003 онд СУИС-т элсэн орж байлаа. Зургаан жилээр сүүлдэж орсон болохоор намайг ороход үеийнхэн маань зөрөөд төгсөж байсан. Тиймээс гэр бүлээ ч хожуу зохиосон доо.
Оюутан байхдаа ганц нэг удаа караокед орж дуулдаг байлаа. Өөрсдийн гэсэн дуугүй, хүндэлдэг дуучдынхаа дуунаас дуулдаг байлаа. Анх караокед танилцаж байсан. Манай эхнэр Баярчимэг гэж олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн. Эхнэртээ анхны харцаар дурлаж байлаа.-Та ханийнхаа юунд нь дурласан бэ?
-Эхнэрийнхээ яг юунд татагдсан гэдгийг хэлэх хэцүү. Эмэгтэй хүн гайхамшигтай бүтээл. Анх хараад нүдэнд дулаахан, даруухан, дотроосоо гэрэлтсэн сайхан бүсгүй шиг санагдсан.
-Өөртөө татахын тулд хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
-Утасны дугаарыг нь аваад хааяа нэг утсаар ярьдаг байлаа. Хөдөөний хүүхэд болоод ч тэр үү би даруухан. Хааяа л нэг уулздаг байсан. Эхнэр маань сурахынхаа хажуугаар ресторанд бармен хийдэг байлаа. Би оюутан хүн юм чинь хааяа өлсөнө. Тэгээд зарим үед очиж гэдэс гарна аа. /инээв/ Ямар ч эргэлзээгүй сэтгэл шулуудчихсан байсан. Хоёр гурав уулзахад “тэр нь жаахан тиймхэн юм даа” гэж бодогдохооргүй сайхан эмэгтэй байсан.
-Эцэг эхтэйгээ хэзээ танилцуулсан бэ?
-Дөнгөж 20 нас гарч яваа залуучуудын амьдралд эцэг эх нь оролцдог байх. Ямар хүнтэй дотносож байна, аав ээж, удам угсаа гарлыг нь хараарай гэх зэргээр санаа зовдог. Миний хувьд 27 настайдаа гэрлэсэн болохоор аав ээж маань харъя, үзье гэсэнгүй. Би ч эхнэртэйгээ дөнгөж танилцангуутаа аав ээждээ дагуулаад очсонгүй. Амьдралын зам гэж байдаг даа. Би өөрөө толгой мэдээд л шийдсэн.
-Эхнэрийнхээ сэтгэлийг та юугаараа татсан гэж боддог вэ?
-Би асууж байгаагүй юм байна. Ер нь эхнэр маань дуу цөөтэй, даруухан хүн. Нэг удаа ярилцлага өгч байхад нь би сонсож байхад намайг нүдэнд дулаахан, төлөв даруу байсан гэж хэлж байсан /инээв/ Тэр нь зөрөөгүй байх гэж боддог доо.
Зарим үед би өөрийгөө тааруухан аав юм гэж санаа зовдог шүү.
-Эхнэрийн тань хувьд уран бүтээлч хүний ар гэрийг хариуцаж авч явна гэдэг амаргүй ажил байх?
-Айлын гэргий байх гэдэг тэс өөр зүйл. Тэр дундаа уран бүтээлч хүний ар гэр байх хүнд даваа юм болов уу гэж боддог. Би шөнө орой бичлэгт орно, арав хоног, бүтэн сараар аялан тоглолтод явна. Тэр бүгдийн ард өдий зэрэгтээ үр хүүхдээ өсгөөд явна гэдэг их том үүрэг хариуцлага, том ажил гэж боддог.
Зарим үед би өөрийгөө тааруухан аав юм гэж санаа зовдог шүү. Анхныхаа охиныг 2008 онд төрөхөд төгсөх ангийн оюутан байсан учраас төрөхийн гадаа нь зогсож байсан. Хоёр дахь хүүгээ төрөхөд Увс аймгийн төвд бие даасан аялан тоглолтоор явж байлаа. Бага охиноо төрөхөд мөн л Хөвсгөл аймагт тоглолтоо хийгээд явж байсан. Тэгэхээр өөрийгөө сайн аав гэж хэлэхэд хэцүү л дээ. Тэр бүгдийг даагаад, хүүхдээ өвтгөхгүй, эрүүл байлгах нь том хариуцлага юм билээ. Эхнэртээ баярлаж явдаг даа.
-Амьдрал дээр таны баримталдаг зарчим юу вэ?
-Аав ээжийнхээ гал голомтоос тасарч, бие даан гэр бүлээ авч явах нь том хариуцлага. Аав ээж болсон цаг үеэс өөрийнхөө ээж аавыг амьдралын ямар их хатуу хөтүү зам, халуун хүйтэн өдөр шөнүүдийг туулж ирснийг мэдэрдэг. Яах гэж үр хүүхэдтэй болсон бэ гэж бодогддог юм байна. Хүүхдүүдээ боловсролтой болгох, зөв хүн болгож хүмүүжүүлэх нь хамгийн гол үүрэг, зорилго юм даа. Хүмүүс хямраад, улс төржөөд, бухимдалтай байна. Магадгүй хүн бүр хүүхдээ аливаа зүйлийг ямар ч шалтгаангүйгээр хайрладаг өр зөөлөн хүн болгоод өсгөвөл 20 жилийн дараа Монгол Улс сайхан орон болно гэж боддог. Тиймээс хүүхдийн хүмүүжлээс бидний ирээдүй шалтгаална.
-Аав ээж тань таныг хэрхэн хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Аав маань тэр бүр дуугардаггүй, чимээгүй хүн. Хүүхэд байхад ээж маань ингэ, тэг гэж үглэнэ. Тэгэхэд миний л зөв юм шиг, намайг л зараад байна гэж боддог байлаа. Энэ бүгд хүмүүжил байсан юм байна.
Аавын маань уулын толгой ширтээд тамхи үнэрлээд сууж байгаа харцанд амьдралын ухааны чиг байдаг юм болов уу. Аав бол ээж шиг үглээд байдаггүй. Харцаараа л сургаж байдаг мундаг арга ухаантай хүн. Мэдээж 15-16 насандаа үгэнд орохгүй давхиж яваад ганц нэг сурын амт үзсэн. Тэр бол гайхамшигтай сайхан. Ээж бол таван салаа боов олон удаа өгсөн дөө.
Багаас намайг юмаар дутаагаагүй. Дутаагүй юм чинь гээд буруу явж байсангүй. Зөв, зөөлөн, хамгийн гол нь худлаа ярихгүй, аливаа зүйлийг хайрладаг байх ёстой гэж л өсгөсөн дөө.
10 жил гурван хүүхэд өсгөөд гэртээ сууна гэдэг их тэвчээр шүү. Би өөрөө ганц өдөр сайн аав болж хүүхэд харахаар их ядардаг.
-Орчин цагийн завгүй нийгэмд нөхрүүд эхнэртээ туслах ёстой гэдэг. Харин зарим нь айл гэрийн ноён нуруу гэр орны ажилд оролцох нь тийм ч аятай зүйл биш гэх нь ч бий. Харин таны бодол?
-Эхнэртээ тусалж байх хэрэгтэй. Гэхдээ надад багаасаа адуу мал унаж давхиад, ээж, эгч, дүү нараа “зараад” ирсэн дутагдал байдаг юм. Найз нөхдийн маань дунд мундаг ажилтай, янз бүрийн хоол унд хийгээд, хүүхдийнхээ хувцсыг угаадаг залуучууд бий. Их сайхан санагддаг. Сурмаар, хийчихмээр ч юм шиг. Гэрийн ажилд үнэндээ тийм сайн биш л дээ. Гэхдээ нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг эхнэрээ эзгүйд хүүхдүүдээ өлсгөхгүй шүү.-Бизнес хийдэг эхнэртэй, уран бүтээлч нөхөртэй завгүй гэр бүлд үр хүүхдүүддээ анхаарал тавих, ажилдаа анхаарах зэргийг хэрхэн тэнцвэржүүлж байна вэ?
-Айлын охиныг дөнгөж сургууль төгсөнгүүт нь авч суугаад, гурван хүүхэдтэй болж 10 жил гэрт суулгасан. Эргээд бодохоор цэцгийг услаад байхаар гоё ургадаг шиг эмэгтэй хүн урмын амьтан юм байна. 10 жил гурван хүүхэд өсгөөд гэртээ сууна гэдэг их тэвчээр шүү. Би өөрөө ганц өдөр сайн аав болж хүүхэд харахаар их ядардаг. Манай хүүхдүүд их чанга дуутай, шуугилддаг, тэрсхэн болохоор муудалцана. Бүтэн өдөр байхад л надад их ачаалалтай байдаг. Гэтэл 10 жил тэгж сууна гэдэг их хүнд. Энэ жил эхнэртэйгээ жижигхэн компани байгуулаад цогц үйлчилгээ эрхлэх газар нээж өгсөн. Гарч ороод өөрт нь сонирхолтой байгаа байх. Цаашдаа дэвжээд явах байх.
Ганцаардал гэдэг аймаар байх аа. Би гэр бүлээсээ хол, ганцаараа хол байхыг хүсдэггүй.
Хамгийн сайхан зүйл нь өвчин зовлонгүй, үр хүүхэдтэйгээ тойрч суугаад гурилтай шөлөө идээд суух нь гэр бүлийн аз жаргал юм болов уу гэж ойлгож явдаг. Гол нь өөрсдийнхөөрөө амьдрах нь хамгийн сайхан. Ганц л юмыг бодож явдаг даа. Эхнэрийнхээ өврөөс шөнө дуудагдахгүй, чи энд ирж дуул гэж хэн нэгэнд захирагдахгүй явах юм сан. Үүний төлөө амьдарч явна даа.
Хоёулаа завгүй болохоор эхнэрийн маань ээж зав чөлөө гаргаад, хамт байж хүүхдүүдийг маань сургууль соёлд нь хүргэж өгч авч, арын ажлыг маань дааж амжуулдаг.
-Заримдаа ганцаараа баймаар, гэр бүлийн амьдралаас залхмаар санагддаг үе бий юу?
-Байхгүй ээ. Амьдрал ер нь юуны тулд юм бэ гэж хааяа бодогддог. Үхтэл үр харам гэдэг шүү дээ. Үр хүүхдүүд нь хүний дайтай сайн яваад, элэг бүтэн, эрүүл явж, өөрсдийн салбарт боломжийн явахад эцэг эхийн сэтгэл тэнүүн явна. Хүүхдүүдээ сайхан өсгөөд, төр улс нийгэмдээ өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулдаг хүмүүсийг бэлдээд, амар жимэр амьдрах нь сайхан санагддаг. Амьдралаас уйдах зав алга даа.
Би ээжээсээ тавуулаа. Эхнэр маань ч тавуулаа. Олуулаа тэрсхэн өсчхөөр шуугиантай халуун дулаан байх л сайхан байдаг.
Ганцаардал гэдэг аймаар байх аа. Би гэр бүлээсээ хол, ганцаараа хол байхыг хүсдэггүй. Удаан байна гэхээр аймаар санагддаг. Гурван хүүхэд маань хөдөө явахад бид хоёр хоёулхнаа үлдэхэд гэр эзгүйрээд чимээ шуугиангүй эвгүй байдаг.
-Эхнэрийн тань хувьд олны танил нөхөртэй байна гэдэг хэр хүнд бол. Та тэр талаар ярилцдаг уу?
-Би өөрөө даруухан, хэл ам татлаад байдаггүй болохоор гайгүй байх. Жаахан хөдөлгөөнтэй хүн байгаад, нөхөр чинь энд тэнд тэгж явна гэсэн юм дуулдаад байвал эхнэрт хэцүү байх болов уу.
Харин тэр сүүлд дуулсан гэзэг үс, бэлхүүс энэ тэр бол зориулагдаагүй л дээ.
-Танд эхнэртээ зориулж дуулсан дуу байдаг уу?
-Эмэгтэйчүүдээ нийтэд нь магтсан, хайрын дуунууд дууллаа. Ижий нартаа мөн зориулж дууллаа. Аавын дуу дуулах бага зэрэг хэцүү юм билээ.
Хүмүүс сайн мэддэггүй юм аа. “Солонгын өнгөтэй чи минь” гэж ханьдаа зориулж дуулсан дуу бий. Энэ дуугаа чамдаа зориулж дуулсан юм шүү гэж хэлээгүй. Сүүлд нэг хэлсэн чинь “нээрэн үү?” гэж тоглож байсан.
“Хайртай чамайгаа хажууд байхад
Харгуй зам минь ганцхан чигтэй
Согоо сайхан бие нь
Солонгын долоон өнгөн туяатай
Содонхон төрсөн чи минь наддаа
Сольж боломгүй ханийн заяатай” гэж сайхан үгтэй дуу. Миний “Хонгор чамдаа” дууны маань шүлгийг бичсэн лам багш Д.Шийравжамцын үг, Ц.Эрдэнэбатын аялгуугаар бүтсэн сайхан дууг эхнэртээ зориулсан. Харин тэр сүүлд дуулсан гэзэг үс, бэлхүүс энэ тэр бол зориулагдаагүй л дээ. /инээв/
-“Гэзэгний чинь үзүүр…” дууг хэн нэгэнд зориулаагүй гэсэн үг үү?
-Хүн бол мөнх бус. Олон сайхан уран бүтээл хийж дуунуудтайгаа хамт өтлөх юм сан гэж боддог. Зарим үед нийгэм бухимдалтай үед сэргээх “амь тариа” гаргах нь зүйтэй юм байна гээд МУГЖ Ч.Бат-Эрдэнэ ах, яруу найрагч Ч.Алтантүлхүүр ах бид гурав ярилцаад ийм дуу хийж, хүмүүсийг хэсэгхэн зуур сэргээгээд үзье гэсэн. Тэгэхээр Дурлан дурлан хайрламаар” дуугаа хэн нэгэнд зориулаагүй. Олон нийтэд л гаргасан. Яалт ч үгүй хүрэх газраа хүрсэн.
-Ажил мэргэжил болон амьдралын хувьд танд юу дутагдаж байна вэ?
-Амьдрал дээр дутаж байгаа зүйл алга. Илүү ч үгүй, дутуу ч үгүй сайхан амьдарч байна. Аав ээж, ах эгч нар маань байна. Унах унаа, орох орон, бүх зүйлээ бид өөрсдөө бэлдсэн. Зөвхөн дуулаад явах уу, эсвэл өөр чиглэлээр хувь нэмрээ оруулах уу гэдэг талаар бодож байна. Нас явахаар хүнд юм бодогддог юм байна.
-70 нас хүрсэн Намсрайноровыг ямар байгаагаар төсөөлдөг вэ?
-Хүн юуны төлөө амьдарсан бэ? Өсөхийн жаргал бол жаргал биш. Өтлөхийн жаргал бол жаргал юм гэж хэлдэг. 10 жил амьдрахад бие биеэ харцаараа ойлгодог болчихдог юм байна. Тэгэхээр 40 жил сайхан амьдрахад нэгэн бие шиг болно байх. Тэгэхээр цайгаа хувааж уусан хоёр хөгшин, хүүхдүүд нь ирж очдог, таван үнээ, морьтой, эрүүл агаартай газар ногоо тариад жаргаад амьдрах байх. Хүүхдүүд маань сайхан явбал өөр юу хүсэх вэ дээ.
-Нутгаа санана гэж ярьдаг. Ер нь юуг нь санадаг юм бэ?
-20 гаруй настай байхад тэр бүр бодогддоггүй юм билээ. Харин 30 нас гарахад хүний дайтай явж аав ээжийнхээ ачийг хариулна гэдэг зүйлээс жаахан ч гэсэн нимгэлэх юм сан гэж бодогддог боллоо.
Доргисон өвөрмөц дуу дуулснаар хүмүүс хүлээж аваад, намуухан дуу хийхээр гайхаад байгаа юм.
Байсхийгээд л нутаг руу явчихмаар санагддаг. Би энэ нутагт унасан, энэ толгодод хонь ямаа хариулсан, хурдны морь унасан, адуу дурандаад, үеийн залуучуудтай давхиж, сум орж цэрэгт мордсон доо гэдэг ч юм уу. Сав л хийвэл нутагтаа очдог. Уул усандаа очиж залбирахад, цаанаасаа л нэг ажил бүтээд байгаа юм шиг санагддаг шүү.
-Та сүүлийн үед намжуухан байна. Завгүй байна уу?
-2014 онд “Дурлан дурлан хайрламаар” дуугаа гаргаад тоглолтоо хийж, гурав дахиа хөдөө орон нутгаар тойроод явсаар үндсэндээ гурван жил болсон байна. Энэ хугацаанд хоёр гурван дуу дуулсан. Доргисон өвөрмөц дуу дуулснаар хүмүүс хүлээж аваад, намуухан дуу хийхээр гайхаад байгаа юм.
Дээр нь үр хүүхэд, гэр бүлээ танилцуулаад хуримаа хийх гэж багагүй хугацаанд бэлдсэн. Одоо бол сайхан зам нээгдээд ирж байна. Хүмүүс гэр бүлийг маань мэдлээ. Одоо уран бүтээлдээ шаргуу орно оо. Төлөвлөсөн ажил бий. Хүмүүс намайг хэзээ тэсрэх гэж байна гэж асуугаад байна. Магадгүй тэр дуунууд шиг дуунууд хүсээд байгаа байх. Удахгүй үзэгч сонсогчдодоо хүргэнэ ээ.
2018 онд магадгүй часхийсэн сайхан тоглолт хийгээд, дөрөв дэх удаагаа Монгол орноо тойрох төлөвлөгөө байна. Тэрний өмнө эсвэл дараа тив дэлхийд суугаа монголчууддаа очиж тоглолт хийх бодол байна.
-Зохиолын дууны эрч суларч байна гэж хүмүүс ярьж байна. Та хэр санал нэгдэх вэ?
-Санал нэг байна. Монголчууд бүгд дуучин. Гэхдээ хэн ч хамаагүй дуулж байна. Мэргэжлийн дуучдад ялгарах юм хэрэгтэй. Нийтийн дуу устахгүй л дээ. Зүгээр л унаж боссон үе байгаа байх. Уналтад орж байгаа нь магадгүй чанаргүй бүтээл гарч байгаатай холбоотой байх. Дээр нь телевиз мэдээлэл нь олон болчихсон болохоор бултаараа цогц байж чадахгүй байна. Тиймээс чанартай юм хийж, бид өөрсдөө л ажиллах ёстой.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101477 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63672 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53590 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43715 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40241 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34729 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32649 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32103 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28675 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28503 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27740 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25437 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23632 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23420 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22943 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22360 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22347 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22258 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21960 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21585 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан