Бахрейн улс газрын тосны томоохон орд олж илрүүлжээ

Персийн булангийн арлын улс болох Бахрейн газрын тосны хамгийн том ордоо олж илрүүлснээ зарлажээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, тус улсын нутгийн баруун хэсэгт орших шинэ орд нь 80 тэрбум баррелийн нөөцтэй гэсэн тооцоог холбогдох албаны хүмүүс гаргасан байна. Бахрейн улс 1932 оноос газрын тос олборлож эхэлснээсээ хойш ийм их хэмжээний нөөцтэй орд олж илрүүлж байгаагүй аж.

Тус улсын Нефтийн сайд Шейх Мохаммед бен Халифа Аль Халифа өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ орд нь улсын хэмжээн дэх нөөц нь батлагдсан бүх ордын нөөцөөс ч хол давсан нөөцтэй” гэжээ.

Газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Саудын Арабтай харьцуулахад Бахрейны газрын тосны нөөц өчүүхэнд тооцогддог байв. Саудын Араб 266 тэрбум баррель газрын тосны нөөцтэй бол Бахрейн нь энэ ордыг олж илрүүлэхээс өмнө ердөө 125 сая баррель газрын тосны нөөцтэй байжээ.

Шинэ орд нь Бахрейн руу хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгийн өсөлтөд нь ихээхэн түлхэц үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

access_time 2018-04-05 13:10

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt