Аймгуудын Засаг ноёдын хөрөнгө орлого

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулдаг билээ. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгосон юм.

Энэ удаад аймгуудын Засаг дарга нарын ХОМ-ийг цувралаар танилцуулж байна.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хувьд жилийн орлого нь 22 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 10 сая 400 мянга, нэг орон сууцтай, автомашингүй, Эзэмших, 1га-1, Эзэмших, 3га-1, Эзэмших, 24м2-1, Ашиглах, 24м2-1, Ашиглах, 2500м2-1 га газартай, 2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 18 сая төгрөгийн хадгаламжтай. Өмнөх жилийн орлогоос энэ жилийн орлого нь 6 сая төгрөгөөр өссөн байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат

Түүний жилийн орлого нь 27 сая бөгөөд өмнөх жилээс өссөн харагдана. Харин өрхийн гишүүдийн орлого нь 58 сая төгрөг байна. Орон сууц 3, “Hyundai,Дугуйт ачигч- 1″,”Toyota,Land Cruiser 105″- 1,”Mercedes Benz,E350- 1″, Hyundai,Дугуйт ачигч- 1” зэрэг автомашинуудтай. Хурдан удмын хоёр, 100 гаруй адуутай. 4000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 181175.84 төгрөгтэй аж.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог

Өөрийнх нь жилийн орлого 16000.78, өрхийн орлого нь 7 сая 600 мянга, гурван орон сууцтай. Тоёото Ланд крузер-1, бог мал 200, бод мал 35, 11 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 8 сая 700 мянган төгрөгтөй. “Эрдэнэс тавантолгой” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба

Жилийн орлого нь 23 сая 770 мянга, гэр бүлийн орлого нь 10000.00, орон сууц 8, “Shevrolet, – 1,Kia,FRONTIER”- 1,”Lexus,570- 1″ гэх мэт гурван машинтай. Хадгаламжиндаа 41 сая гаруй төгрөгтэй бөгөөд бог мал 640, бод мал 110 байна.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан

Мэдүүлэг гаргагчийн нийт орлого нь 77 сая 300 мянга, гэр бүлийнх нь орлого 39 сая, хоёр орон сууцтай, хоёр автомашинтай, 147 адуутай бол хадгаламжиндаа мөнгөгүй, 100 сая төгрөгийн үнэт эдлэл үнэлүүлжээ. “Алтан дуулга” ХХК, “Гурил Увс” ХХК-д хөрөнгө оруулалт хийжээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар

Жилийн орлого нь 17 гаруй сая төгрөг, өрхийн орлого нь 12 сая 500 мянга байна. Гурван орон сууцтай, нэг жижиг суудлын автомашинтай. 6сая 500 мянгын үнэт эдлэлтэй, эзэмшиж өмчлөх дөрвөн газартай, хадгаламжиндаа 10 сая төгрөг хадгалуулжээ.

Ийнхүү зарим аймгуудын Засаг даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхож харахад хэт их хөрөнгөжсөн нь цөөхөн ч, зарим нь 3-4 орон сууцтай, таван автомашинтай, хадгаламжиндаа 20-иос дээш сая төгрөгтэй, 100 саяын үнэт эдлэлтэй Засаг ноён ч харагдаж байна.

Эх сурвалж: OLLOO.MN

access_time 2018-04-04 13:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt