Хятадын эрх баригчид эрс эсэргүүцлээ илэрхийлжээ

БЭЭЖИН. /ТАСС/. “АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй протекционист буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор Хятадын эрх баригчид тус улсад эрс эсэргүүцлээ илэрхийлэхийн сацуу ойрын өдрүүдэд адил хариу арга хэмжээ авна” хэмээн БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.

Түүнчлэн уг мэдэгдэлд “АНУ-ын эрх баригчдын хийж буй үйлдэл нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцэхгүй байна” гэжээ.

Хятад улс АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд энэ сарын 2-ноос эхлэн гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан хэмээн Хятадын Сангийн яам өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.

access_time 2018-04-04 13:07

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt