М.Наранбаатар: Чойжилсүрэн компанидаа НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбумыг авсан

“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, сэтгүүлч М.Наранбаатар нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан. Шүүгч нар ХААН банкнаас орон сууцны зээл хэрхэн авч байгааталаар мэдээлсэн. Мөн үеэр сэтгүүлч М.Наранбаатар “ Жил гаруйн хугацаанд сайдаар ажиллахдаа компанидаа 36 тэрбумыг авсан. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг “Хурд” групп-д өөрийнхөө гарын үсгээр өгсөн байна. Нийт 110 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийдэг. Гэтэл үүний 36 тэрбумыг авсан. 2017 онд 1 сая 43 мянган хүүхдэд мөнгө олгоход 104.5 тэрбумаас 28 тэрбум төгрөг дутаад байгаа учраас олгох боломжгүй гэж байсан. Монголын бүх хүүхдийн 40 хувь олгох мөнгө шүү дээ. Гэтэл Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгийг хувийнхаа компанид олгочихсон. Яасан барагддаггүй шунал вэ. 36 тэрбум төгрөгөөр 12 сургууль барина. 50 сая төгрөгийн үнэтэй 700 орон сууц болно” гэсэн юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

access_time 2018-04-03 17:39

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt