ЭЕШ-ын өмнө заавал мэдэх 8 зүйл

1.Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан “шалгалтад бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг” гэсэн байна.

2.Хэрэв зөв хариулт нь шууд орж ирэхгүй бол буруу гэдэг нь ойлгомжтой байгаа хариултуудыг харандаагаараа шууд дар. Нэг буруу хариултыг дарсны дараа 2 хариулт үлдэнэ. Түүн дотор мөн нэг нь буруу гэдэг нь тодорхой байвал үлдсэн нь зөв гэсэн үг.

3.Сурагчид шалгалт өгөхийнхөө өмнө тархины идэвхижлийг үр нөлөөтэйгээр эрчимжүүлэхийн тулд нэрс идэж байх шаардлагатайг эрдэмтэд тогтоожээ. Энэ жимс таны танин мэдэхүйн дадалд идэвхитэй нөлөөлдөг байна.

4.Шалгалт дөхсөн үед “хоолны дэглэм” сахисаны хэрэггүй.

5.Шалгалтынхаа өмнөх долоо хоногийг болж өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба гэсэн үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг алдагдуулдаг .

6.Шалгалтын өдөр сургуульдаа очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхдээ хамгийн болж бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох, автобус унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож төлөвлөгөө гаргаарай.

7.Шалгалтын өмнөх 3 хоногт бүх тэмдэглэлээ дахин дахин унших хэрэгтэй. Шалгалтанд орох хүртэл бүх зүйл шуурхай санах ойд байж байвал бүх тестийг сайн ажиллах боломж нэмэгдэнэ. Тийм учраас бүх материалаа дахин дахин унших нь чухал.

8.Та чухал мэдээ баримтыг богино хугацаанд цээжилж, урт хугацаанд мартахгүй санаж байхыг хүсч байгаа биз дээ. Тэгвэл та тухайн цээжлэхийг хүсч байгаа зүйл дээрээ 8 секунд орчим төвлөрөх хэрэгтэйг шинжлэх ухаан зөвлөж байна. Тиймээс та ямар нэг чухал зүйлсийг тархиндаа цээжилж тогтоохыг хүсвэл 8 секунд анхаарлаа төвлөрүүлээд тогтоо.

 

 

access_time 2018-04-03 15:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt