С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг 30 хоног цагдан хорих болов

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан болон “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг 30 хоног хорих шийдвэр гаргав.

Дээрх нэр бүхий хүмүүсийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” болон “Дубайн” гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, АТГ-аас энэ сарын 01-нд сэжигтнээр тооцон баривчилсан юм. Улмаар энэ сарын 03-нд Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхэд хүргүүлжээ. Уг саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
access_time 2018-04-03 13:52

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt