Д.Трамп Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийх саналыг В.Путинд тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярих үеэрээ Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой нь холбогдуулан В.Путинд АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп өнгөрсөн сарын 20-нд баяр хүргэж утсаар ярих үеэрээ ийм санал тавьсан байна.

Ю.Ушаков мэдэгдэхдээ “Их Британид Оросын тагнуулч асныг хордуулсан гэх хэрэгтэй холбоотойгоор хоёр талын харилцаа муудаад байгаа учир хоёр тал дээд хэмжээний уулзалт хийх эсэхийг одоогоор хэлэхэд эрт байна” гэжээ.

Гэхдээ тэрбээр хэлэхдээ “ОХУ болон АНУ дээд хэмжээний уулзалт хийх нь олон улсын хамтын нийгэмлэгт чухал ач холбогдолтой. Тиймээс талууд дээд хэмжээний уулзалт хийхийн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэжээ.

МОСКВА. /ТАСС/.

access_time 2018-04-03 13:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt