Г.Баасан: АТГ-ын даргыг огцруулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүд өнөөдөр “Өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгт АТГ гараа хумхисаар” мэдээлэл хийлээ.

О.ЦООДОЛ: АТГ-ЫН 2017 ОНЫ ТАЙЛАН ЧАНАРГҮЙ, ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ БАЙСАН

Мэдээллийн үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүн О.Цоодол ярихдаа “АТГ-ын 2017 оны тайланд ямар ч чанар алга. Яагаад ингэж үзэж байна вэ гэвэл өндөр дээд түвшний авлига илрэхгүй байгаа. Үүнийг олон нийтийн зүгээс ч ил тодоор ярьдаг. Олон улсын түвшинд авлигын индексээр АТГ-ын ажлыг үнэлсэн байдаг. Уг нь авлига нь багасч байгаа бол уг нь байр урагшлах ёстой байтал манай АТГ бүр ухраад 103-т орчихсон. Үүнийг бид АТГ ажлаа муу хийж байгаатай холбож үзэж байгаа.

Image result for баасан атг

Сонгуулийн үеэр яригдаж байсан 60 тэрбумын асуудал өнөөдөр шийдэгдэхгүй, замхарсан. Мөн Эрдэнэт үйлдвэрээ зүгээр нэг гадаадын банкинд хуурамч бичиг баримтаар өгөөд явуулчхаж байна. Авлигын сүлжээний гол цөм нь хаана зангидагдаж байна вэ гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд. Тийм учраас АТГ ажлаа хийж чадахгүй байна. Тэднийгээ илчилж, барьж, олон түмэнд ил тод  зарлаж чадахгүй байна.” гэв.

Г.БААСАН: АТГ-ЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУССАН

Мөн Олон нийтийн Зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан. АТГ УИХ-ын дэргэдэх байгууллага учраас УИХ-ын гишүүдийн холбогдсон авлигын хэргийг илрүүлэхийн төлөө ажиллахгүй, тэдний эрх ашгийг хамгаалж байна. Баянголын дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн асуудлыг шийдэж чадаагүй. Цэцэрлэгийн эрхлэгчийн асуудлыг шийдэж чадаагүй АТГ авлигатай тэмцэж чадах уу. АТГ-ын 2017 оны ажлын тайлан гарсан. Ямар ч үр дүнгүй, туйлын хангалтгүй л ажилласан байна билээ. Бид АТГ-ын даргыг огцруулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ирэх сарын 4-ний өдөр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд Ерөнхийлөгч асуудлыг оруулах байх гэж найдаж байна” гэв.

access_time 2018-04-02 14:00

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt