Тэрэлжийн гүүр, Туул гол дагуу хоёр тонн хог цэвэрлэв Монголын мэдээ Нийгэм

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.

Энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гэрэлт ирээдүй” залуучуудын сайн дурын нэгдэл, “Налайх тохижилт үйлчилгээ” болон “Brussels Belgian Beer Cafe” кафе хамтран “Хоггүй тэрэлж” сайн дурын үйл ажиллагааг энэ сарын 01-нд зохион байгуулж, хоёр тонн хог цэвэрлэлээ.

Хаврын улирал ирж, цас хайлж, хог ил гарч буй учир байгаль эхдээ хайртай залуус нэгдэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Тэрэлжийн гүүр, Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэсэн юм.
Цаашид “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд энэхүү үйл ажиллагааг залуучуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан тогтмол зохион байгуулах аж.

access_time 2018-04-02 13:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt