“Хайртай байсан шүү гэдгийг ээжид минь дамжуулаарай”

Кемерово хот дахь “Зимняя вишня” Худалдааны төвд гал гарах үед доторх кино танхимд нь түгжигдсэн сурагчдын хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн бололтой. Гал түймэр дөнгөж эхэлсний дараахан тэд ойр дотныхон руугаа утасдан, салах ёс гүйцэтгэж байжээ.

Нэгэн жишээ: “Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад кинотеатраас зээ дүү Вика маань залгасан. Тэрээр гал түймэр гарч шатаж байна, кинотеатрын хаалга түгжээтэй байгаа учраас гарч чадахгүй, амьсгалахад хүнд болж байна” хэмээн ярьсан. Би түүнд: “Вика, бүх хувцсаа тайлаад, хамраа хувцсаараа таглаарай” гэж хэлэхэд тэрээр: “Намайг хайртай байсан шүү гэдгийг ээжид минь дамжуулаарай. Мөн ойр дотны бүх хүмүүст хайртай байсан шүү гэдгийг маань дамжуулаарай” гэж хэлээд утас нь тасарсан.

Одоо түүн рүү залгахад утас нь дуудаад байгаа атлаа хариу өгөхгүй байгаа” хэмээн Викагийн нагац эгч ярьсан аж.

Кемеров мужийн Трещевский суурингийн 12 сурагч амралт эхэлсэнтэй холбогдуулан “Зимняя вишня” Худалдааны төв доторх кинотеатрт үзвэр үзэж байсан нь гал гарах үетэй давхцаж таарчээ. Тэднийг ангийн багш нь, мөн хоёр эцэг эх дагалдаж явсан аж. Тэд хүүхдийн кино руу сурагчдаа оруулчихаад, өөрсдөө худалдааны төв дотуур сонирхож явсан учраас түймэр гарах үед амь аврагдаж чадсан байна.

access_time 2018-03-26 14:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt