Дэлхий нийтийг цочроосон жаал хүү

Түүнийг Салем гэдэг. Долоон настай. Тураалд орж, хатангиршчихсан. Харамсалтай нь, тэр ганцаараа ийм биш. Түүн шиг үхлийн ирмэгт ирээд буй 350 мянга гаруй хүүхэд Йеменд бий.

Дээрх видео сошиал сүлжээгээр цацагдсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд Салем шиг хүнд байдалд байгаа хүүхдийн тоо хоёр саяд хүрч, нэмэгджээ.

Салем харин энэ хугацаанд олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхны тусламжтайгаар үхлийн аюулыг гэтэлж чадсан байна. Эцэж туран, сульдаж, нүд халтирам болсон байсан хүү одоо жин нэмж, бие нь сайжирчээ. Гэхдээ хүү тархины гэмтэлтэй тул өсөлт нь бүрэн зогссон. Түүний гэр бүл хоол ундны гачигдалтай хэвээр.

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн йеменчүүдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. 28 сая хүн амтай тус улсын ард иргэдийн талаас их хувь нь хоол хүнсний дутагдалд орсон гэж НҮБ-аас мэдэгдсэн. Эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй, үүдний хонгил, хүлээлгийн өрөөгөөр дүүрэн тураалд орсон хүүхдүүд үхэлтэй тэмцсээр байгаа ажээ.

access_time 2017-10-02 12:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt