Р.АДЬЯА ЭХНЭРЭЭ ОЛОН УДАА “ХУУРДАГ” БАЙСАН ГЭВ ҮҮ?

25 дугаар суваг телевизийн “21000” шоу нэвтрүүлэгт оролцож үзэгчдээс “сайхан сэтгэлт” хоч авсан Р.Адьяа эхнэрээ хэвтэрт ортол нь зодсон гэх таагүй мэдээлэл цацагдсан. Энэ хэргийн дуулиан намжиж амжаагүй байхтай зэрэгцэн эхнэрийнх нь найз хэвлэлд өгсөн ярилцлагадаа Р.Адьяаг эхнэрээ олон удаа “хуурсан” гэх мэдээллийг дэлгэлээ.

Т.Одгэрэл гэх бүсгүйн хэлснээр “Манай найз царайлаг бүсгүй бий. Анх найз маань Адъяатай аль болох болж бүтэхийг л хичээж байсан. 2015 оноос үерхэж эхэлсэн гэдэг. Манай найз хүмүүжил сайтай. Ямар ч буруу хандлага байдаггүй хүн. Энэ нь ч нутгийн ёс заншилтай холбоотой. Адъяатай гэрлэсэн хэрнээ хуураад явна гэж байхгүй. Харин Адъяагийн хувьд тийм тохиолдол олон гарсан” гэжээ.

Р.Адьяад холбогдох хэргийг БЗД-ын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх бөгөөд хэрэг гарсан өдөр гэрээсээ зугтаж, утсаа салган алга болсон гэх мэдээлэл байна. Ямартай ч үнэн худал нь үл мэдэгдэх энэ хэргийн учир удахгүй тайлагдах биз ээ.

access_time 2018-03-22 19:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt