Шүүхийн шийдвэр танилцуулахаар Бөхийн өргөөний хаалгыг эвдэн орлоо


Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе” жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат сонгосон. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд “Их эе”-ийг нөгөөдөр хуралдуулахаар товлоод байгаа юм. Жилийн өмнө хуралдсан “Их эе”-ийн шийдвэрийг бүх шатны шүүх хүчинтэй гэж үзсэн байдаг.

Харин энэ шийдвэрийг хүлээлгэн өгөхөөр очсон ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй нэлээд удсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид хаалгыг эвдлэн дотогш нэвтэрлээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Гуравдугаар сарын 20-ны өдрийн захирамжид “Монголын Үндэсний бөхийн холбооны 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагааг явуулахгүй байхыг Монголын Үндэсний бөхийн холбоонд даалгасугай” хэмээн заасан байна.

Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд гардуулсан бол өнөөдөр тус холбооны тэргүүн Р.Нямдоржид гардуулахаар иржээ. Харин Р.Нямдорж захирамжийг хүлээн авахаас татгалзсан учраас ийнхүү хүч хэрэглэх арга хэмжээ авсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас мэдээллээ.

access_time 2018-03-22 17:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt