Гайхмаар урт хөлтэй гоо дагина мэт бүсгүй

Шведийн модель бүсгүй итгэмээргүй урт хөлөөрөө олонд алдаршжээ. Бүсгүйг Ия Остергрен гэдэг бөгөөд түүний өндөр нь 178 сантиметр, хөлний урт нь 108 сантиметр гэнэ.

Швед бүсгүй залуудаа туранхай, эв хавгүй, хөвгүүдийн анхаарлыг огт татдаггүй нэгэн байсан аж. Гэвч тэрээр дараа нь өөртөө анхаарал тавьж өөрийн дутагдалтай талыг давуу байдал болгож өөрчилсөн байна.

2013 онд Ия Шведийн бодибилдингийн аварга Торбьерн Остергрентэй гэрлэж, хоёр охин төрүүлжээ. Ийнхүү түүнийг төрсний дараа хуучин байдалдаа хурдан эргэж ороход нөхөр нь ихэд тусалсан байна. Түүнийг эх оронд нь “Скандинавын дагина” гэж нэрлэдэг ажээ.

Эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийдгийн ачаар Иягийн бие галбир улам гоолиг болж, түүний амжилт олон хүний урам зоригийг сэргээсэн байна. ТүүнийгInstagram-д 140 гаруй мянган хүн дагадаг аж.

.

Түүний шүтэн бишрэгчид “Ия, чи миний хувьд зүгээр л зоригжуулагч”, “Чиний амжилтад баяр хүргэе, чи бусдыг маш их зоригжуулж байна”, “Чи ёстой сайхан бүсгүй!”, “Одоо би фитнест явж байгаа, чиний бие галбир миний хувьд мөрөөдлийн эцсийн хязгаар”, “Чи өөрөө өөрийгөө бүтээжээ, маш сайн байна” гэж цахим сүлжээгээр нь олон мянган сэтгэгдлийг бичдэг байна.

access_time 2018-03-17 18:36

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt