О. ДАШБАЛБАР: Эд бол урвагчид.


-УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нэгэнтээ О.Дашбалбарыг “Чи энд сууснаас явж шүлгээ бичээд явбал дээргүй юу” гэсэнд “Чи энд сууснаас явж ноолуурын ченжээ хийсэн дээргүй юу” хэмээн амыг нь таглаж байв.
-1996 оны зун одоогийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэж шинэхэн гишүүд тангараг өргөх ёслол болов.Энэ үед гишүүд нэг нэгээрээ төрийн далбаанд өвдөг сөгдөж, адис авч байхад О.Дашбалбар ганцаараа гурав залбирч мөргөөд суухад эвслийнхэн бүгд нирхийтэл инээлдэв. Дашбалбар хариуд нь (тайвнаар) : “Юу ч болоогүй байхад зөвхөн тэнэгүүд инээж, ухаантнууд уйтгарладаг юм. Инээлдэцгээ, инээлдэцгээ гэхэд бүгд таг чимээгүй болцгоож байв.
-О.Дашбалбарыг “Мөнххаан сумын харъяат Барьдад 2 сая төгрөгийн зээл авч өглөө” хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр зэмлэхэд хариуд нь “Тархиа уландаа, тавхайгаа духандаа наасан луйварчид минь.Та нар зуу зуун саяар нь идэж байхад миний тойргийнхон яагаад зээл авч болдоггүй юм бэ.Та муусайнд бол улаан мөнгө ч өгүүлэхгүйн төлөө, ядарсан олондоо бол таван төгрөг олгохын төлөө би цаашид ч тэмцэнэ” гэж уурсаж байв.

access_time 2018-03-16 16:12

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt