СТАТИСТИК: Сарын дундаж цалин 1 сая 38 мянган төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос оны эхний хоёр сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцлийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монголчуудын дундаж цалингийн хэмжээг танилцууллаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний цалинг үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан байна.Монголчуудын дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг бөгөөд дундаж цалингийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Цалингийн хэмжээг хүйсийн байдлаар авч үзвэл: Эрэгтэйчүүдийн дундаж цалин – 1 сая 148 мянга 700 төгрөг, Эмэгтэйчүүдийн дундаж цалин – 929 мянга 600 төгрөг байгаа аж.

Нийт ажиллагчдын:

7.6 хувь буюу 46.7 мянган –240 000 төгрөг хүртэлх цалинтай

5.6 хувь буюу 34.3 мянган –240 000-300 000 төгрөг хүртэлх цалинтай

14 хувь буюу 85.7 мянган –300 000-500 000 төгрөг хүртэлх цалинтай

35.2 хувь буюу 261.4 мянган –500 000-900 000 төгрөг хүртэлх цалинтай

19.8 хувь буюу 121.9 мянган –900 000-1300 000 төгрөг хүртэлх цалинтай

4.6 хувь буюу 28.2 мянган –1300 000-1500 000 төгрөг хүртэлх цалинтай

13.2 хувь буюу 80.6 мянган –1500 000 төгрөгөөс дээш цалинтай байна.

Бусад тоон үзүүлэлтийг дараах байдлаар танилцуулж байна.

access_time 2018-03-13 18:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt