Ойрын өдрүүдэд цас орж, хүйтэрнэ


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Б.ДААРИЙМААГААС дараах зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байлаа. Зарим нутагт бороо орсон гэж цахим орчинд хүмүүс бичсэн байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Хаврын анхны бороо буюу 0.0-2.0 мм хур тунадас энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Дөчинжил, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Мөрөн, Ренчинлхүмбэ, Шинэ-Идэр сумын нутгаар орсон.

-Цаашдаа цаг агаар тогтуун байх болов уу?

-Ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна. Маргааш / өнөөдөр/ төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нөгөөдөр / маргааш/ төвийн аймгуудын ихэнх, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим, 15-нд нутгийн зүүн өмнөд, 17-нд баруун аймгуудын баруун хэсгээр цас орно. Салхи тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27, өдөртөө 10-15 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм хүрч дулаарна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

-Улаанбаатар хотод маргааш ямар байх бол?

-Шөнөдөө ялимгүй цас орж, салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 10-12, бусад хэсгээр 6-8, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

access_time 2018-03-13 17:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt