Хишигдалай: Хоёр ахдаа насаараа л зодуулсан

“Universe Best Songs” тэмцээний хамгийн сэргэлэн оролцогч байсан гэж хэлж болохуйц нэгэн бол дуучин Хишигдалай. Хоолойн чадал сайтай тэрээр шилдгүүдийн дунд зохиосон тэмцээнд ч мөн шилдгээр шалгараад авсан. Хээгүй зангаараа алдартай тэрээр дээрээ хоёр ахтай ажээ. Айлын ганц эрх охин хэдий ч хоёр ахтайгаа ана мана үзэлцэж өссөн тэрээр тун эршүүд нэгэн бөгөөд “Хоёр ахдаа бол насаараа л зодуулсан ш дээ. Аав ээж хоёр айлруу явлаа, тэгсэн би унтаад үлдчихсэн. Тэгээд л живж байна гэж зүүдлээд зовоод сэрсэн чинь манай хоёр ах усан буугаар нүүрлүү шүршиж байна. Намайг бол тэр хоёр аягүй их бөөрөлхөнө. Чи өргөмөл хүүхэд ш дээ, манай хүүхэд биш ш дээ. Чи өөрийнхөө царайг хар, бид хоёрыг хар, шал өөр байгаа биз дээ. Чи царай муутай манай хүүхэд биш миш гээд л намайг аймар их зовоодог байсан ш д манай хоёр ах. Тэгээд л жоохон хүүхэд мэдээж уйлангуут уйлахаа боль, уйлахаа болихгүй бол зодно шүү гээд л. Би одоо бодохоор гомдоод байдаг юм. Яаж тэр хоёрт зодуулаад тархины наалдангитай болчхоогүй юм гэж боддогшд” хэмээн бага насныхаа тухай дурсан ярьжээ.

access_time 2018-03-09 16:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt