Жүжигчин Г.Эрхэмбаяр нялх амрагаа хайраар үл дутаана


Ихэнхдээ хэрцгий дүр бүтээж олноо танигдсан жүжигчин Эрхэмбаярыг өдгөө танихгүй хүн ховор. Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлаас өрх тусгаарлан, “Мөрөөдлийн театр”-ыг байгуулж, үзэгчдэдээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барин яваа хөдөлмөрч нэгэн. Уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн яваа түүний хувийн амьдралыг сонирхогчид олон бий. Гэр бүлээсээ саллаа нийллээ гэсэн мэдээлэл хэсэгтээ л түүнээс салаагүй. Учир юу гэвээс хамтлаг байгуулагдсан үеээс олон залуухан эмэгтэй жүжигчид хүч түрэн орж ирсэнтэй ч холбоотой байж мэднэ.

Чухам тэр үеэс залуу жүжигчин Э.Намуун, Г.Эрхэмбаяр нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриа газар авсан. Тухайн үед хоёр жүжигчин худал мэдээлэл хэмээж байсан ч одоо олон нийтэд зарладагаа зарлаад, хайрын тангараг хүртэл өргөөд амжсан. Сар шинийн өдөр тохиосон эл өдрүүдэд мөн валентин давхцсан. Харин энэ өдрүүдийг жүжигчин Эрхэмбаяр романтик гэгчийн хайртыгаа баярлуулсан ба хайр, халамжаар дутаахгүй гэж их хичээдэг бололтой.

access_time 2018-03-06 16:09

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt