Айдас

Сайн байна уу би одоо 1 сартай жирэмсэн. Найз залуутайгаа үерхээд жил болж байна. Анхандаа ч яахав сайхан ааштай халамжтай байлаа. Сүүлдээ маш их харддаг болсон. Хамт машинд явж байхад би өөр машин руу харвал шууд л хардана. Найз охидудтайгаа ч нийлэхээ байсан. Ээж аавыгаа ч ярихад хүртэл утсаа спикер дээр нь тавьж ярьдаг. Майл хаяг, фэйсбүүк гээд бүгдийн паспортын мэднэ. Тэгэд миний өмнөөс залуус руу бичнэ. Нөгөө хэд нь хариу өгөхөөр намайг хардана. Үргэлж харддаг. Зодох бол энүүхэнд болсон. Миний бодлоор энэ хүн хардах өвчтэй бас харгис хүн юм. Намайг зодоод гэрээс гаргахгүй 7, 8 хоногоор түгждэг.

Тэгээд яг солиотой хайраа би дахиж ингэхгүй гээд л сөгдөж мөргөөд. Нэгэнт хүүхдээ томруулсан болохоор авахуулна гэж байхгүй. Гэхдээ ийм хүний хүүхдийг гаргаад би жаргах уу? Бас архи их ууна. Гар нь битүү амиа хорлох гэж хэрчсэн сорви. Гэдэс цээж нь бас хутгалсан сорвитой. Тэрийгээ өөрөө зүссэн гэдгээ хэлсэн. Юм л бол амиа хорлоно гэж төвчигнөнө. Гэртээ хариад ирэхэд архи уучихсан чи намайг хаяж байна гээд гараа хэрчихсэн байсан. Аав нь багад нас бараад ээж нь Солонгост олон жил амьдардаг. Байрандаа дүүтэйгээ байдаг. Ах дүү хамаатан садан боломжийн амьдралтай хүмүүс.

Хамгийн аймар нь энэ хүний гарт би амиа алдаж магадгүй гэдэг таамаг гарсан. Нэг удаа найзуудтайгаа гэртээ ууж идэж согтуурхаад нэг найз надад танай хүн урьд нь үерхэж байсан охиноо алахаа шахаад нөгөө охиноо 4 давхараас унагаасан гэсэн. Мэдэхгүй ээ үнэн худлын таахын арга алга. Гэхдээ эдний гэр бүлд нууц байдгийг би ажиглсан. Энэ хүн бол согтуу байхад уур нь хүргэвэл алахаас буцахгүй авиртай. Би энэ байдлаараа бол нөгөө 48 цаг зодуулж үхдэг охин, эсвэл 4 давхараас шийдүүлж нас барах байх. Энэ хавьдаа бас атамаан. Хүн дээрэлхэн мөнгийг нь авна. Согтуу машин барина. Хүн зодно. Дараа ньасуудал гарахад ах нар нь гэмгүй болгоод л аргалчидаг.

Энэ гэрт урьд гэмт хэрэг болж байсан гэж бодохоор аймар санагдах юм. Тэгээд маш их худлаа ярина. Би анх юу ч мэдэхгүй сайхан ааштай сайн залуу гэж бодсон одоо жинхэнэ төрх нь харагдаж байна. Архи уух дуртай. Араатан л гэсэн үг. Салий гэж эвтэйхэн хэлж үзсэн. Чи надаас салвал амиа хорлоно шүү гэж гэсэн. Би дахиж энэ тухай яриагүй. Угасаа амиа хорлож магадгүй хорлох гэж оролдсон ул мөр нь биеэр нь дүүрэн байдаг. Оройтойгүй байгаа дээр абортанд орох уу? Би энэ хүнээс салмаар байна. Эсвэл 48 цаг зодуулж үхдэг охин шиг болох байх. Үнэхээр аймар авиртай. Бусад үедээ халамжтай хайртай сайхан хүн болчихно. Хамгийн солиотой нь миний фэйсбүүкэр миний өмнөөс залуус руу бичээд нөгөө хэд нь хариу өгөхөөр намайг хардаад бөөн юм болох юм…

access_time 2017-09-25 15:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt